Таны амьдралыг ѳөрчлөх нэг үгЗагвар
Ганцхан Үгний хүч
Бэлтгээд
Шинэ жилийн зорилго тавих нь тэр бүр амжилт олдоггүй!
Нэгдүгээр сарын сүүл гэхэд зорилт тавигчдын 50% нь, гуравдугаар сар гэхэд 10 хүнээс 9 нь бүтэлгүйтдэг! Тэгэхээр зорилтын оронд, жилийнхээ нэг үгийг ол...гэхдээ болгоомжтой байгаарай! Энэ таныг өөрчлөх ч магадлалтай.
Хэрэв та бидний ихэнхийн адил "хийж дуусгаж байж санаа амардаг" хүн бол, шинэ жил бүрийн эхэнд зорилт тавих замаар үүний горыг та аль хэдийнээ амссан гэсэн үг. Гэсэн хэдий ч, сэтгэл хөдөлгөм төлөвлөгөө маань цаг хугацаа өнгөрөхийн хирээр тийм бүтэлтэй биш байгааг хараад бид сэтгэлээр унадаг. Бид хэт ихийг хийхийг хүссэний үр дүнд, ямар ч зүйлийг сайн хийж дуусгаж чаддаггүй.
1999 онд бид бүтэн жилдээ зориулсан Нэг Үгийг олж мэдэх энгийн дэг журмыг эхлүүлсэн. Тиймээ, Нэг үг. Өгүүлэмж эсвэл тодорхойлолт биш, зүгээр нэг л үг. Жил ирэх бүр амьдралын гайхалтай өөрчлөлтүүдийг Нэгхэн Үгэнд төвлөрөх замаар улам илүүг бид олж мэдэрсэн. Жилийнхээ Нэг Үгийг олох үед, энэ нь таны амьдралыг тодорхой, сонирхолтой бас зорилготой болгодог.
Нэг Үгийн дасгал нь энгийн бас төвлөрсөн байдлыг бий болгодог. Энэ нь анхаарал сарниулсан зүйлсээс холдуулж, үнэхээр чухал зүйлүүдэд анхаарлаа төвлөрүүлсээр байхад бидэнд тусладаг. Энэ нь сэтгэл санаа, бие бялдар, оюун ухаан, сэтгэл хөдлөл, харилцаа холбоо, санхүүгийн хувьд гээд биднийг бүх талбарыг тэлж өгсөн. Энэ дасгалаар дамжуулан Бурхан биднийг өөрчилсөн. Амьдралын өөрчлөлтөд Бурхан үнэхээр баярладаг.
"Жилийнхээ Нэг Үгийг ол, гэхдээ болгоомжтой байгаарай" гэж бид хэлсэн нь учиртай. Үгээ олох тэр хоромд, тулаан эхлэх болно. Энэ нь заах, олж нээх, сайжруулах, бас хэлбэржүүлэх процессыг хамрах болно. Бурхан таныг үгийг гэрэл, толины адилаар олон замыг цөөлөх, өөрчлөх шаардлагатай зүйлсийг илчлэн харуулахад ашиглах болно. Энэ нь Бурханы таны хэн байхаар бүтээсэнд хүрэх тэр аяны сайн муугын аль ч үед тус дэм болдог.
Нэг Үгээр тань дамжуулан таны амьдрал дахь бүтэн жилийнхээ төлөвлөгөөг Бурхан маш түргэн илчилдэг болохыг бид мэдэрсэн. Тэр үг (сахилга бат, Ариун Сүнсний үр жимс, зан чанар, эсвэл Бурханы онцлог чанар гэх мэт) нь бүтэн жилийн турш таныг тамгалах болно! Тэгэхээр жилийнхээ нэг үгээ олж бусадтай хуваалц! Энэ нь таны амьдралыг өөрчилж ч болох юм!
Яв
1. Өнгөрсөн жил Бурхан танд юу гэж хэлж байсан бэ?
2. Таны амьдралын ямар хэсгийг Бурхан авч Өөрийнхөө алдрын төлөө ашиглахыг хүсч байна вэ?
3. Ирэх жил Бурхан таныг хаана байрлуулахыг хүсч байна вэ?
Дадлага хийж эхлэ
Дуулал 27:1-14; Лук 18:22; Maрк 10:21
Илүү цаг
"Эзэн минь, энэ жил амьдралыг өөрчлөх жил болгооч хэмээн таниас гуйж байна. Энэ жилийн Нэг Үг минь ямар үг болохыг харуулах замаар надад Өөрийгөө илчлээч. Намайг Өөрийнхөө Ариун Сүнсээр дүүргээч. Энэ бол дуусгах ёстой ажил биш суралцах аян зам болохыг би ухаарч байгаа. Өдөр бүр Нэг Үгийнхээ дагуу амьдрахад минь надад хүчийг өгөөч. Есүсийн Нэрээр залбирлаа, амен."
Нэг Үгийн үйл ажиллагааны төлөвлөгөөт хөтөлбөрийг олж авахыг хүсч байна уу? GetOneWord.com
с үнэ төлбөргүйгээр татаж авна ууЭнэ төлөвлөгөөний тухай
НЭГ Л ҮГ бүтэн жилийн турш НЭГ Л ҮГэнд төвлөрөх замаар амьдралаа улам энгийн болгоход танд туслах болно. Бурханы танд зориулсан үгийг олж мэдэх энгийн байдал нь амьдралыг өөрчлөгч хөдөлгүүр болдог. Хэт их юмаар дүүргэх эсвэл төвөгтэй байдал нь хойшлуулахад хүргэдэг бол, энгийн байдал ба анхаарлаа төвлөрүүлэх нь амжилт болон тодорхой байдал руу чиглүүлдэг. Энэ 4 өдрийн чимээгүй цаг нь бүтэн жилд зориулсан нэг үгээр илэрхийлэгдэх илчлэлийг танд харуулах болно.
More