ЭХЛЭЛ 23

23
1Сара нэг зуун хорин долоо наслав. Энэ нь Сарагийн амьдралын он жилүүд ажээ. 2Сара Канаан нутгийн Кириат-арба хэмээх газарт (одоогийн Хеброн) үхэв. Абрахам Сарагийн төлөө гашуудан уйлахаар тэнд оров. 3Тэрээр Сарагийн шарилын өмнө босож зогсоод, хитчүүдэд хандаж
4Би бол та нарын дундах харийн хүн буюу түр оршин суугч хүн. Та нар надад нэгэн оршуулгын газрын эзэмшлийг өгнө үү? Би шарилаа тэнд оршуулъя гэжээ. 5Хитчүүд Абрахамд хариулсан нь
6Эзэн минь! Бидний үгийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилаа оршуулаарай. Өөрийн оршуулгын газарт шарилыг тань оршуулахыг танд хориглох хүн бидний дотор байхгүй гэцгээв. 7Абрахам босож, тэр нутгийн хитчүүдэд бөхийн ёсолж, 8тэдэнд
—Хэрэв та нар намайг нас барсан хүнээ нутаглуулахыг хүсэж байгаа бол, миний үгийг сонсож, миний төлөө Зохарын хүү Ефроноос гуйж, 9түүгээр талбайнхаа захад байгаа өөрийнх нь өмч болох Махпелагийн агуйг надад өгүүлээч. Тэрээр хангалттай үнээр агуйг оршуулгын газар болгон та нарын дунд надад өгөг гэв. 10Тэр үед Ефрон хитчүүдийн дунд сууж байв. Тэрээр хитчүүд болон хотын дааман хаалгаар орж ирсэн бүхнийг сонсож байхад Абрахамд хариулан
11Үгүй ээ, эзэн минь, намайг сонсооч! Би тэр талбайг танд өгье, мөн түүний дотор байгаа агуйг ч танд өгье. Би түүнийг өөрийн нутгийнхны өмнө танд өгье. Та тэнд шарилаа оршуулаарай гэв. 12Абрахам тэр нутгийнханд бөхийн ёслов. 13Тэрээр нутгийнхныг сонсож байхад нь Ефронд
—Та таалбал, үгийг минь сонсоно уу. Би тэр талбайн үнийг танд өгнө. Түүнийг та надаас аваарай, би тэнд шарилаа оршуулъя гэв. 14Ефрон Абрахамд
15Эзэн минь ээ! Миний үгийг сонсооч. Хэсэг газрын үнэ дөрвөн зуун шекел мөнгөтэй тэнцэнэ. Энэ нь та бид хоёрын хооронд юу билээ? Тиймээс нас барсан хүнээ оршуул гэв. 16Абрахам Ефроны үгийг дагаж, хитчүүдийг сонсож байхад Ефроны хэлсэн дөрвөн зуун шекел мөнгийг тухайн үеийн худалдаачдын хэрэглэдэг жингээр жинлэж Ефронд өгчээ.
17Мамрегийн өмнөх Махпелад байдаг Ефроны талбай, түүний доторх агуй, бас тэр талбайн эргэн тойрны ой мод цөмийг 18хотын дааман хаалгаар орж ирсэн бүгдийн болон хитчүүдийн өмнө Абрахамын өмч хөрөнгө болгон өгөхөөр тогтжээ. 19Тэгээд Абрахам Канаан нутгийн Мамрегийн өмнөх Махпелагийн талбай дахь агуйд эхнэр Сарагаа оршуулав. 20Ийнхүү тэр талбай болон доторх агуйг нь хитчүүд Абрахамын өмч, түүний оршуулгын газар болгохоор тогтов.

Currently Selected:

ЭХЛЭЛ 23: АБ2004

Qaqambisa

Share

Copy

None

Ufuna ukuba iimbalasane zakho zigcinwe kuzo zonke izixhobo zakho? Bhalisela okanye ngena