Эхлэл 1

1
Бүтээлийн зургаан өдөр
1Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ.#1:1 эсвэл Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээх үед 2Газар нь хэлбэржээгүй, хоосон төдийгүй оёоргүй гүний#1:2 оёоргүй гүн: Хөлгүй их ус, оёоргүй нүх, ёроолгүй гүн, газрын гүн гэсэн утгатай. гадаргууд харанхуй бүрхэж, Бурханы Сүнс#1:2 эсвэл Бурханаас гарсан салхи эсвэл ер бусын салхи усны мандал дээгүүр элин хальж байлаа.
3Тэгэхэд Бурхан
—Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов. #2Ко 4:6 4Гэрэл сайн болсныг Бурхан харж, Бурхан гэрлийг харанхуйгаас салгажээ. 5Бурхан гэрлийг өдөр гэж нэрлээд, харанхуйг шөнө гэж нэрлэлээ. Ийн үдэш болоод, өглөө болсон нь анхны өдөр.
6Бурхан
—Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав.#2Пт 3:5 7Бурхан ингэж огторгуйг бий болгоод, огторгуйн дээрх уснаас огторгуйн доорх усыг салгасанд ёсоор болов. 8Бурхан огторгуйг тэнгэр гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болсон нь хоёр дахь өдөр.
9Бурхан
—Тэнгэрийн доорх ус нэг дор хуримтлагдаж, ийн хуурай газар ил гартугай! гэсэнд ёсоор болжээ. 10Бурхан хуурайг нь газар, хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. 11Ингээд Бурхан
—Газар нь ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь ургуултугай! гэж айлдсанд ёсоор болжээ. 12Газар нь ийнхүү ургамал ногоог буюу үрлэгч өвс ногоо, доторх үрээ газарт гөвдөг үр жимст модыг төрөл төрлөөр нь гаргав. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. 13Үдэш болоод, өглөө болсон нь гурав дахь өдөр.
14Тэгээд Бурхан
—Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байх болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал,#1:14 эсвэл шашны баярууд өдөр, жилийн тулд байг. 15Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж газар дэлхийг гийгүүлэг! гэж айлдсанд ёсоор болжээ. 16Бурхан өдрийг захируулахаар нэг томхон гэрэлтүүлэгч, шөнийг захируулахаар арай багавтар гэрэлтүүлэгч, ийм хоёр том гэрэлтүүлэгчийг мөн оддыг бий болгов. 17Бурхан тэдгээрээр газар дэлхийг гэрэлтүүлэхээр тэнгэр огторгуйд тавьсан нь 18өдөр, шөнө хоёрыг захируулах бас гэрлийг харанхуйгаас салгахын тулд ажгуу. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. 19Үдэш болоод, өглөө болсон нь дөрөв дэх өдөр.
20Бурхан
—Шунган шумбагч амьд биетээр уснууд цалгилтугай, бас шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйн мандалд нистүгэй! гэж айлдав. 21Ийнхүү Бурхан далай тэнгисийн аварга том амьтад ба уснаа шунган шумбагч амьд биетийг төрөл төрлөөр нь бас аливаа жигүүртэн шувуудыг төрөл төрлөөр нь бүтээв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа. 22Бурхан тэднийг ерөөн
—Үржиж, олширцгоог! Далай тэнгисийн усанд дүүрцгээг! Шувууд ч газар дэлхийд олширцгоог! хэмээв. 23Үдэш болоод, өглөө болсон нь тав дахь өдөр.
24Бурхан
—Газар дэлхий амьд биетийг төрөл төрлөөр нь буюу мал адгуус, мөлхөгчид, газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь гаргатугай! гэж айлдсанд ёсоор болжээ. 25Бурхан ийнхүү газрын зэрлэг амьтдыг төрөл төрлөөр нь, мал адгуусыг төрөл төрлөөр нь, газраар мөлхөгч бүгдийг төрөл төрлөөр нь бий болгов. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.
26Тэгээд Бурхан
—Бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё. Тэгээд тэднээр далайн загас, огторгуйн шувууд, мал адгуус, бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг#1:26 ЭНО-д тэжээвэр ба зэрлэг амьтдыг Еврейд нь тэжээвэр амьтад ба бүх газрыг захируулъя гэж айлдав.#1Ко 11:7 27Ийнхүү Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ.#Мт 19:4; Мк 10:6 28Бурхан тэднийг ерөөж
—Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв. 29Бурхан
—Үзэгтүн, газрын гадарга дээрх үрт өвс ногоо бүрийг, үрээ гөвдөг үр жимст мод бүгдийг Би та нарт өгнө. Тэр бүхэн та нарын хоол хүнс болно. 30Газар дэлхийн зэрлэг амьтан бүхэнд, огторгуйн шувуу бүхэнд, газраар мөлхөгч бүхэнд, амьтай амьсгалтай бүхэнд өвс ногоо бүгдийг хоол хүнс болгож өгье гэсэнд ёсоор болжээ. 31Өөрийнх нь буй болгосон бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа. Үдэш болоод, өглөө болсон нь зургаа дахь өдөр.

Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:

Эхлэл 1: АБ2013

Ìsàmì-sí

Pín

Daako

None

Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀