Эхлэл 14
14
Лотын олзлогдсон ба чөлөөгдсөн нь
1Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох, Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал нарын өдрүүдэд тэрхүү хаадын эсрэг 2Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебер нар Белагийн (тэр нь одоогийн Зоар) хааны хамт босон дайтжээ. 3Тэд бүгд Сиддимийн хөндий буюу Давст тэнгист цугларцгаав. 4Тэд Хедорлаомерт арван хоёр жил зарцлагдаж байгаад арван гурав дахь жилдээ тэрслэн босжээ. 5Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштерот-карнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шаве-кириатаимд емчүүдийг бут цохиж 6мөн цөлийн ойролцоох Ел-параныг хүртэл Сеирийн ууланд хоричуудыг бут цохив. 7Тэгээд тэд буцаж Ен-мишпатад (тэр нь Кадеш) хүрч ирээд, амалекчуудын бүх газар нутагт болон Хазазон-тамарт сууж байсан аморичуудыг бут цохив. 8Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Белагийн (Зоар) хаан хөдөлцгөөж, Сиддимийн хөндийд дайтсан бөгөөд 9Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал, Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох нарын дөрвөн хаан дээрх таван хааны эсрэг жагсан гарчээ. 10Сиддимийн хөндий барагшинт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав. 11Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав. 12Тэд бас Содомд сууж байсан Абрамын дүүгийнх нь хүү болох Лотыг эд юмстай нь хамт булаан авч оджээ.
13Тэгтэл зугтаж байсан нэгэн хүн, еврей хүн болох Абрамд очиж дуулгав. Тэр үед Абрам, Мамрегийн царс модны орчим аморичуудын дунд сууж байжээ. Мамре нь Ешкол, Анер хоёрын ах дүүс бөгөөд тэд Абрамын холбоотон байв. 14Тэгээд Абрам ач дүүгээ олзлогдсоныг сонсоод, гэрт нь төрж бэлтгэгдсэн гурван зуун арван найман хүнийг удирдаж Дан хүртэл нэхэн хөөжээ. 15Абрам болон зарц нар нь шөнө дүлээр тэдний эсрэг хуваагдаж, тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж, 16булаагдсан эд юмс бүхнийг бас ач дүү Лот болон түүний эд юмс, эмэгтэйчүүд, ардууд бүгдийг нь эргүүлэн авчирчээ.
Абрамыг Мелхизедек хаан ерөөв
17Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод Абрамыг буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв. 18Салемын хаан Мелхизедек талх, дарс аваад гарч иржээ. Тэрээр Хамгийн Дээд Бурханы тахилч байв.#Евр 7:1–10 19Абрамыг ерөөж хэлэхдээ
Тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан,
Абрахамыг ерөөх болтугай!
20Та нарын дайсныг гарт чинь тушаасан
Хамгийн Дээд Бурхан магтагдах болтугай!
гэв. Абрам түүнд бүх юмнаас аравны нэгийг өгчээ. 21Содомын хаан Абрамд
—Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөртөө ав гэсэнд 22Абрам, Содомын хаанд
—Би гараа өргөн тэнгэр газрын Эзэн, Хамгийн Дээд Бурхан ЭЗЭНд 23чинийх гэгдэх юмнаас ширхэг утас, шаахайны уяа ч бай юу ч авахгүй гэж тангарагласан юм. “Би Абрамыг баян болгосон” гэж чи хэлэх вий. 24Гагцхүү энэ залуусын идсэн зүйл болон надтай цуг яваа Анер, Ешкол, Мамре нарын хувиас өөр юу ч авахгүй. Тэд хувиа авцгааг гэжээ.
Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:
Эхлэл 14: АБ2013
Ìsàmì-sí
Pín
Daako
Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: