YouVersion Logo
Search Icon

Ром 3

3
1Тэгвэл иудей хүний давуу тал эсвэл хозлолын ашиг нь юу вэ? 2Аль ч талаараа үлэмж их юм. Юуны түрүүнд, Бурханы илэрхийлэл тэдэнд даатгагдсан билээ. 3Зарим нь итгэмжгүй бол яах вэ? Тэдний итгэмжгүй нь Бурханы итгэмжийг хүчингүй болгох уу? 4Тийм биш ээ. Хүн бүр худалч байсан ч Бурхан үнэн. Энэ нь
«Та үгсээрээ зөвтгөгдөж
Та шүүгдэхдээ ялна»
гэж бичигджээ.#Дуу 51:4 (LXX) 5Харин бидний зөв бус нь Бурханы зөвийг тодруулдаг юм бол, бид юу хэлэх билээ? Бидэн дээр уур хилэн буулгагч Бурхан зүй бус гэх үү? (Би хүний ёсоор ярьж байна.) 6Огт үгүй! Тийм бол Бурхан ертөнцийг яаж шүүх юм бэ? 7Хэрэв миний худал үгээр Бурханы үнэн нь Өөрийнх нь алдарт бялхдаг юм бол яагаад би нүгэлтэн адил шүүгдсээр байгаа билээ? 8Яагаад бас «Сайныг гаргахын тулд мууг үйлдэцгээе» гэж ярьж болохгүй билээ? Гэхдээ зарим нь биднийг ингэж ярьдаг гэж гүтгэдэг. Тэдэнд шийтгэл зохистой.
Зөвт хүн гэж үгүй
9Тэгвэл яах вэ? Бид тэднээс давуу юм уу?#3:9 эсвэл ЗБ-т грекүүдээс арай дээр байдалд байна уу? Огт үгүй эсвэл грекүүдээс дор байдалд байна уу? Тийм биш ээ Огт үгүй. Иудейчүүд хийгээд грекүүд бүгд нүгэл дор байдаг гэж бид урьд нь ял тулгасан юм. 10Энэ нь ингэж бичигджээ.#Дуу 14:1–3, 53:1–3
«Зөвт хүн алга, ганц ч алга.
11Ухаардаг, Бурханыг эрэн хайдаг нь ч алга.
12Бүгд гажиж,
цөмөөрөө хэрэггүй болжээ.
Сайныг үйлддэг нь алга.
Бүр ганц ч алга»
13«Тэдний хоолой нь
онгорхой булш юм.
Тэд хэлээрээ зусарддаг»
«Тэдний уруул дор
могойн хор байдаг».#Дуу 5:9, 140:3 (LXX)
14«Тэдний аманд хараал болон
гашуун үг дүүрэн аж».#Дуу 10:7 (LXX)
15«Тэдний хөл
цус урсгахдаа түргэн,#Иса 59:7–8
16Тэдний замд сүйрэл
ба гай гамшиг бий.
17Тэд амар амгалангийн замыг эс мэднэ»
18«Бурханаас эмээхүй нь
Тэдний нүдэнд үгүй»#Дуу 36:1
19Хуулийн хэлж байгаа болгон нь хуулийн дор байгсдад хандан ярьдгийг бид мэддэг. Ингэснээр ам болгон таглагдаж, ертөнц даяараа Бурханы өмнө буруутгагдах болно. 20Учир нь ямар ч махбод хуулийн үйлсээр Түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгч л юм.#Дуу 143:2; Гал 2:16
Итгэлээр зөвтгөгдөнө
21Харин эдүгээ Бурханы зөв нь хуулиас ангид илчлэгдэв. Үүнийг хууль ба эш үзүүлэгчид гэрчилсэн юм. 22Есүс Христэд итгэх итгэлээр Бурханы зөв нь итгэгч бүхэнд байна. Ялгаварлал байхгүй.#Гал 2:16 23Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй авч 24Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ. 25Урьд үйлдэгдсэн нүглүүдийг Бурхан тэвчиж өнгөрүүлсэн учраас Өөрийнхөө зөвийг илэрхийлэхийн тулд Түүний цусанд#3:25–26 эсвэл Түүний золиост үхэлд итгэх итгэлээр дамжуулан Бурхан Түүнийг эвлэрүүлэл гэж нийтэд харуулав. 26Энэ нь эдүгээ цагт Өөрийнхөө зөвийг илэрхийлэх мөн Есүст итгэгчийг зөвтгөхийн тулд билээ.
27Тэгвэл сайрхал хаана байна? Хаана ч үгүй. Ямар хуулиар зөвтгөгдөх вэ? Үйлсийн хуулиар уу? Үгүй, харин итгэлийн хуулиар юм. 28Хүн хуулийн үйлсээр бус харин итгэлээр зөвтгөгддөг гэж бид үздэг. 29Бурхан зөвхөн иудейчүүдийнх гэж үү? Тэр мөн харийнхных бус уу? Тийм ээ, Тэр бас харийнхных мөн. 30Яагаад гэвэл Бурхан цорын ганц тул хозлуулсныг нь ч итгэлээр, хозлуулаагүйг нь ч итгэлээр зөвтгөнө.#Дх 6:4; Гал 3:20 31Тэгвэл бид итгэлээрээ хуулийг хүчингүй болгодог уу? Огт үгүй! Харин ч, бид хуулийг бататгадаг.

Currently Selected:

Ром 3: АБ2013

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in