YouVersion Logo
Search Icon

ИОВ 34

34
1Тэгээд Елиху үргэлжлүүлэн,
2Мэргэн эрчүүд та нар,
миний үгсийг сонс.
Мэддэг хэмээгч та нар, намайг чагна.
3Учир нь тагнай хоолыг амталдгийн адил чих үгсийг нягталдаг юм.
4Юу нь зөв болохыг өөрсдөдөө сонгоцгооё.
Юу нь сайн болохыг өөрсдийнхөө дотор мэдэцгээе.
5Учир нь Иов хэлэхдээ
“Би бол зөвт, харин Бурхан миний зөвийг зайлуулсан.
6Өөрийн зөвийн тухайд би худлаа хэлэх юм гэж үү?
Би нүгэлгүй боловч шарх минь эдгэшгүй” гэсэн.
7Ямар хүн Иов шиг вэ?
Тэрээр ус уудаг шигээ элэглэж байна,
8гэм буруу үйлдэгчидтэй хамт явж,
хорон муу хүмүүстэй алхдаг.
9Учир нь тэрээр
“Бурханд таалагдлаа гэхэд энэ нь хүнд ямар ч ашиггүй” гэсэн.
10Тийм учраас, ухаантай хүмүүс та нар,
намайг сонсоцгоо.
Хорон мууг үйлдэх нь Бурханаас,
бурууг үйлдэх нь Төгс Хүчит Нэгэнээс хол байг.
11Учир нь Тэрээр хүнд ажлынх нь дагуу хариулж,
өөрийнх нь зам мөрийн дагуу хүнд өгдөг ажээ.
12Үнэндээ Бурхан хорон муугаар үйлдэхгүй бөгөөд
Төгс Хүчит Нэгэн ч шударга ёсыг гуйвуулахгүй.
13Газар дэлхийн эрх мэдлийг хэн Түүнд өгсөн юм бэ?
Бүхий л ертөнцийг хэн Түүн дээр тогтоосон юм бэ?
14Хэрэв Тэрээр Өөр уруугаа Өөрийн сүнс,
Өөрийн амьсгалыг цуглуулсан бөгөөд
хэрэв ийн үйлдэхээр шийдсэн бол,
15бүх бие махбод хамтдаа үхэж,
хүн шороонд буцах байсан.
16Харин ухаан байвал үүнийг сонс.
Миний үгсийг сонс.
17Шударга ёсыг үзэн яддаг нэгэн захирах гэж үү?
Зөв шударга, хүчит Нэгэнийг чи буруутгах уу?
18Тэрээр хааныг “Өөдгүй нэгэн ээ”,
ноёдыг “Хорон муучууд аа” гэдэг.
19Тэрээр язгууртнуудад долигонолгүй,
баянг ч ядуугаас илүүд үздэггүй.
Учир нь тэд бүгд Түүний мутрын бүтээл билээ.
20Агшин зуурд тэд үхэцгээж,
шөнө дунд ч хүмүүс сэгсрэгдэж,
өнгөрөн оддог бөгөөд хүчтэнүүд гарын оролцоогүйгээр авагдана.
21Түүний мэлмий хүний замуудыг ажиж,
Тэрээр түүний бүх алхмыг хардаг.
22Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй,
эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.
23Учир нь хүнийг Бурханы өмнө шүүхэд очуулахаар
Тэр хүнийг цаашид гуйдаггүй юм.
24Тэрээр хүчтэнүүдийг асуулгүйгээр хэсэглэн бяцлаж,
тэдний оронд бусдыг тавьдаг.
25Тэрээр тэдний ажлыг мэдэж,
шөнөөр хөмрөн хаядаг бөгөөд тэд сүйрдэг билээ.
26Тэрээр тэднийг гэмт хэрэгтнүүдийн адил олон нийтийн газар устгадаг нь
27тэд Түүнийг дагахаас эргэж,
Түүний аль ч замыг үл ойшоосон учраас билээ.
28Ингэснээрээ тэд ядуусын хашхирааныг Түүнд сонсдоход хүргэсэн бөгөөд
Тэрээр зовсон хүмүүсийн хашхирахыг сонсохын тулд болой.
29Түүнийг дуугүй байхад
хэн буруушааж чадах вэ?
Тэрээр нүүрээ нуухад
үндэстэн, хувь хүний хэн нь тэгвэл Түүнийг харж чадах вэ?
30Энэ нь бурхангүй хүмүүс ноёрхохгүй,
ард түмний урхи ч болохгүйн тулд ажээ.
31Хэн нэгэн нь Бурханд
“Би шийтгэлийг үүрсэн, би дахин гомдоохгүй.
32Миний хардаггүй юмыг надад зааж өгөөч.
Хэрэв би гэм бурууг үйлдсэн бол
би түүнийг дахин үйлдэхгүй” гэж хэлдэг үү?
33Чи татгалзсан учраас Тэр чамд буцааж төлөх ёстой юу?
Учир нь би биш, чи сонгох ёстой.
Тиймээс юу мэддэгээ тунхагла.
34Ухаантай хүмүүс болон намайг сонсдог мэргэн хүмүүс надад
35“Иов мэдлэггүйгээр ярьж байгаа бөгөөд
түүний үгс утгагүй.
36Иов хорон муу хүний адил хариулдаг тул
тэрээр цаад хэмжээг хүртэл соригдох нь.
37Учир нь нүгэл дээрээ тэрээр тэрслэлийг нэмдэг.
Тэрээр бидний дунд алгаа ташин,
Бурханы эсрэг өөрийн үгсээ нэмэгдүүлсээр байна” гэж хэлэх болно гэв.

Currently Selected:

ИОВ 34: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in