Kisary famantarana ny YouVersion
Kisary fikarohana

Иохан 13

13
Шавь нарынхаа хөлийг угаав
1Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг Алгасалын баяраас өмнө Есүс мэдээд, дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав. 2Оройн зоогийн үеэр, Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийнээ өгөхөд#13:2 эсвэл диавол өгөхөөр хэдийнээ шийдсэн байв 3Эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцан явж байгаагаа Есүс мэдээд, 4зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлан, алчуур авч бүслэв. 5Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. 6Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд
—Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв. 7Есүс хариуд нь
—Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. 8Петр Түүнд
—Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс
—Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй#13:8 эсвэл Миний хувь чамд хүртэхгүй болно гэлээ. 9Тэгтэл Симон Петр Түүнд
—Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв. 10Есүс
—Усанд орсон нэгэн хөлнөөсөө бусдыг угаах хэрэггүй.#13:10 ЗБ-т хөлнөөсөө бусдыг гэж байхгүй. Тэгээд ч бүхэлдээ цэвэр байна. Та нар цэвэр байна. Гэхдээ бүгдээрээ биш шүү гэлээ. 11Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ. 12Тэгээд тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд
—Та нарт Би юу хийснийг мэдэж байна уу? 13Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. 14Тэгвэл Би, Эзэн бөгөөд Багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. 15Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв.#Лк 22:27 16Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ илүү агуу биш, мөн элч нь илгээгчээсээ агуу биш юм.#Мт 10:24; Лк 6:40; Иох 15:20 17Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй. 18Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Ямрыг нь сонгосноо Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм.#Дуу 41:9 19Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед Би байгаа гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ. 20Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээх хэнийг боловч хүлээн авч буй нь Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг нь Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа.#Мт 10:40; Мк 9:37; Лк 9:48, 10:16
Урвалтыг зөгнөв
(Мт 26:20–25; Мк 14:17–21; Лк 22:21–23)
21Есүс эдгээрийг хэлээд, сүнсэндээ шаналж, гэрчлэн
—Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. 22Хэний тухай ярьж буйг нь мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие биенээ ажив. 23Шавь нарынх нь нэг, Есүсийн хайрласан хүн Есүсийн цээж налаад сууж байлаа. 24Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж
—Хэний тухай Тэр ярьж буйг асуугаач гэв. 25Есүсийн цээжийг налан байхдаа тэрээр
—Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд 26Есүс
—Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр нь мөн гэж хариулаад, талхны хэлтэрхийг дүрж Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. 27Талхны хэлтэрхийг аваад түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс, Иудаст
—Үйлдэх юмаа түргэн үйлд гэлээ. 28Харин тухлан суугчдын хэн нь ч юуны улмаас Есүс тэгж хэлснийг мэдсэнгүй. 29Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл “Ядууст юм өг” гэсэн байх гэж зарим нь боджээ. 30Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв.
Шинэ тушаал
31Иудасыг гарсны дараа Есүс
—Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа. 32[Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна. 33Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд “Би хаашаа явна, тийшээ та нар очиж чадахгүй” гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна.#Иох 7:34 34Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна.#Иох 15:12,17; 1Ио 3:23; 2Ио 5 35Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ.
Петрийн үгүйсгэлийг Есүс зөгнөв
(Мт 26:31–35; Мк 14:27–31; Лк 22:31–34)
36Симон Петр Түүнд
—Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс
—Миний явах газарт чи одоо Намайг дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ. 37Петр Түүнд
—Эзэн, би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би Таны төлөө амиа зориулъя гэхэд нь 38Есүс
—Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэх болно гэв.

Voafantina amin'izao fotoana izao:

Иохан 13: АБ2013

Asongadina

Hizara

Dika mitovy

None

Tianao hovoatahiry amin'ireo fitaovana ampiasainao rehetra ve ireo nasongadina? Hisoratra na Hiditra