Исаиа 4

4
1Тэр өдөр долоон эмэгтэй нэг хүнээс зууран
“Бид өөрсдийнхөө талхыг идэж, хувцсаа өмсөнө.
Зөвхөн биднийг нэрээрээ дуудуулж,
зэмлэлийг маань зайлуулаач” гэж хэлнэ.
Сионд үлдэгсдийн алдар суу
2Тэр өдөр ЭЗЭНий Мөчир үзэсгэлэнтэй, сүр жавхлантай болж, газрын үр жимс Израилийн амьд үлдэгсдийн бахархал, чимэг нь болно. 3Энэ үед Сионд үлдэж, Иерусалимд хоцорсон хүмүүсийг ариун гэж дуудна. Тэд Иерусалимд амьд хэмээн тэмдэглэгдсэн хүмүүс юм. 4Эзэн шүүлтийн Сүнс ба шатаагч Сүнсээр Сионы охидын бузрыг угааж, Иерусалимын цус урсгалтыг дотроос нь ариусгасны 5дараа ЭЗЭН, Сион уулын бүх дэвсгэр болон чуулгануудынх нь дээгүүр өдөр нь үүл, утаа ба шөнө нь дүрэлзсэн галын гэрлийг бүтээх болно. Учир нь бүх сүр жавхлангийн дээгүүр бүрхүүл байх болно.#Гэт 13:21, 24:16 6Өдрийн аагим халуунаас сүүдэрлэх саравч, шуурга, борооноос хамгаалах хоргодох газар тэнд байх болно.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү