Иаков 4

4
Хорвоотой ходий болохуй
1Та нарын дундах хэрүүл болон зөрчил хаанаас гарна вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй хүслүүдээс чинь гардаг бус уу? 2Та нар шунадаг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. 3Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруугаар гуйдаг байна. 4Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр хорвоотой ходий хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм. 5Эсвэл Бичвэр дэмий хоосноор “Бидний дотор Түүний нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу? 6Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг.#Сур 3:34 (LXX) 7Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. 8Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга. 9Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог. 10Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно.
Шүүлт сэрэмжлүүлэл
11Ах дүү нар аа, бие биенээ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл ах дүүгээ шүүдэг нь хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч юм. Хэрэв чи хуулийг шүүвэл чи хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж. 12Хууль Тогтоогч ба Шүүгч нь зөвхөн ганц байдаг бөгөөд Тэр нь аварч ч, устгаж ч чадна. Харин хөршөө шүүгч чи хэн юм бэ?
Маргаашийн талаар сайрхахуй
13“Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм тийм хотод очиж явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно” гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн.#Сур 27:1 14Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ. 15Та нар харин оронд нь “Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ” гэж ярь. 16Харин үүнтэй адил, та нар ихэмсэг зандаа сайрхдаг. Иймэрхүү аливаа сайрхал нь ёрын муу юм. 17Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсдэд энэ нь нүгэл болой.

Одоогоор Сонгогдсон:

Иаков 4: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү