ДУУЛАЛ 49

49
Найрал дууны удирдаачид. Корагийн хөвгүүдийн дуулал.
1Бүх хүмүүс ээ, үүнийг сонс.
Газар дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавин сонс.
2Дээдэс доодос,
Баян ядуу хамтдаа сонсоцгоо.
3Миний ам мэргэн үгийг хэлэх бөгөөд
Миний зүрхний бясалгал нь ухаарал байх болно.
4Би сургаалт үгэнд чих тавина.
Би учир битүүлэг хэлснээ босоо ятгаар тайлна.
5Миний дайснуудын гэм буруу намайг хүрээлэх үед,
Зовлон зүдгүүрийн өдөр би юунд айх ёстой вэ?
6Тэд бол өөрсдийн эд хөрөнгөнд итгэж,
Өөрсдийн баялгийн элбэг дэлбэгээр сайрхдаг.
7Ямар ч хүн ямар ч аргаар ах дүүгээ зольж чадахгүй,
Эсвэл түүний төлөө Бурханд төлөөс өгч чадахгүй.
8Учир нь түүний сэтгэлийн аврал маш их үнэ цэнэтэй бөгөөд
Түүнийг мөнхөд төлж баршгүй.
9Энэ бол түүнийг мөнхөд амьдарч,
ялзралыг үзэхгүйн тулд юм.
10Учир нь мэргэн хүмүүс ч үхдэгийг тэр хардаг.
Мунхаг болон ухаангүй нь хамт сөнөн,
Эд хөрөнгөө бусдад үлдээдэг.
11Тэд дотроо өөрсдийнх нь гэрүүд мөнх байна,
Мөн оршин суух газрууд нь бүх үеийнхэнд байна гэж боддог.
Тэд өөрсдийн газруудаа өөрсдийнхөө нэрээр нэрлэсэн.
12Харин хүн агуу хүндэтгэл дотроо үлдэхгүй.
Тэрээр мөхдөг адгуустай адил юм.
13Энэ бол мунхаг хүмүүсийн болон
Тэдний үгийг сайшаадаг хүмүүсийн зам билээ.
Села
14Тэд хонь шиг Үхэгсдийн оронд аваачигдахаар товлогдсон.
Үхэл тэдний хоньчин болно.
Шулуун шударга хүн тэднийг өглөөд захирч,
Тэдний хэлбэр дүрс нь шатаагдахын тулд Үхэгсдийн оронд зориулагдана.
Ингэснээр тэд оршин суух газаргүй болно.
15Харин Бурхан миний сэтгэлийг Үхэгсдийн орны эрхшээлээс аварна.
Учир нь Тэр намайг хүлээн авна.
Села
16Хүн баяжиж, гэр орных нь эд хөрөнгө нэмэгдэх үед чи бүү ай.
17Учир нь тэр үхэхдээ юу ч авч явахгүй.
Түүний алдар ч түүний араас бууж ирэхгүй.
18Учир нь амьддаа тэр өөртөө баяр хүргэдэг,
Мөн өөртөө сайныг хийхэд чинь хүмүүс чамайг магтдаг боловч,
19Тэр өөрийн эцэг өвгөд уруу очно.
Тэд хэзээ ч гэрлийг харахгүй.
20Агуу хүндэтгэлтэй боловч ухааралгүй хүн бол
Мөхөх адгуустай адил юм.

Одоогоор Сонгогдсон:

ДУУЛАЛ 49: АБ2004

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү