Бурханы дуу хоолойг таньж мэдэх // Түүнтэй уулзахад суралцахуйЗагвар

Recognizing God's Voice // Learn to Encounter Him

4-с 3 дахь өдөр

Төсөөлөл ба Гүн шумбалт

Бидний доторх Ариун сүнснээс дараах зүйлийг сонссон:

Миний та нар дээр ирэх ирэлт тийм ч аажмаар ирэх зүйл биш байж болох юм. Энэ нь тийм ч зөөлөн биш байхгүй бөгөөд—чиний төсөөлсөн шиг байхгүй нь гарцаагүй. Учир нь Би чамд асар их зүйлийг харуулахыг хүсэж байгаа. Чамайг Би дагуулан явах хамаагүй гүн гүнзгий газар бий. Чамд Би илчлэхийг хүсэх зүйлс бий бөгөөд—Миний чамд харуулахыг хүсэх зүйлийг нүд чинь харж чадахгүй. Хэрэв чи Надад боломж олгох юм бол Би чиний төсөөллийг үүнд ашиглах болно.

Нэгдүгээрт, Би чамайг бүтээсэн гэдгийг хамгийн түрүүнд санаарай. Тэгэхээр харанхуйг төсөөл. Тэгээд гэрлийг төсөөл . . . Би чамайг бие махбодоор чинь бүтээхээс ч өмнө чи оршин байсан. Миний чамд харуулахыг хүсэх зүйл одоо ч хүртэл—мөн мөнхийн мөнхөд—үүний байдал бие махбодын ертөнцөд оршдоггүй ч гэсэн оршин байдаг гэдгийг харуулахыг хүсэж байна. Баригдах зүйлс бодол санаандаа, зүрхээрээ мэдрэх замаар баригдах байдлаар бүтээгдсэн болохыг чи харж байгаа байх. Бодол санаандаа чи үүнийг харж, үнэртэж бас мэдэрч чадах бөгөөд Миний чамд өгөх зүйл нь Миний хамт чамаар мэдрүүлэхээр өгөгдсөн. Чиний харах мөн Надтай хамт чиний мэдрэх зүйлс Миний Хэн болохыг чамд улам илүүгээр илчлэх болно.

Тиймээ, чи Миний талаар уншиж болно. Тиймээ, Миний дуу хоолойг чи зүрх сэтгэлдээ сонсож болно. Тиймээ, Миний чамд өгөх мэргэн ухааныг чи Надаас гуйн, үүнийг дагаж бас хариу үйлдэл үзүүлж болно, гэхдээ чи үүнээсхамаагүй илүүгхүсэж байна уу? Хараахан төсөөлөөгүй зүйлээ чи харахыг хүсэж байна уу? Өмнө ч хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлээ мэдрэхийн тулд бодол санаанд чинь Өөрийгөө цутгахыг минь чи хүсэж байна уу? Төсөөлөхөд чинь туслахыгчи Надаас хүсэж байна уу?

Хайртай хүү, охин минь нүдээ ань. Чамайг амар тайван болгох боломжийг Надад олго. Улам илүү гүн гүнзгий рүү нэвтэрцгээе . . . Чамайг гүн гүнзгий рүү хөтлөх боломжийг Надад олго. Миний гар яг энд байна. Чи мэдэрч байна уу? Мэдрэхэд чинь Би тусалъя. Одоо нүдээрээ бүү хар. Зүрхээрээ хар. Бодол санаагаараа хар. Өмнө нь ойлгогддог байсан зүйл одоо ойлгогдох албагүй. Би бол цоо шинэ загвар мөн. Миний талаар юунд итгэдэг, Намайг Хэн гэж ойлгодог ойлголтыг чинь тэр чигээр нь онгойлгох боломжийг Надад олго.

Би бол сайн гэдэгт чи итгэдэг үү? Хэрхэн гэдгийг Би чамд харуулъя. Хүч чадалтай Нэгэн гэдэгт минь чи итгэдэг үү? Би юу хийж чадахын өчүүхэн хэсгийг Би чамд харуулъя. Би чамтай хамт, Би эдгээдэг, од эрхэс, сар болоод чиний тоолж чадахааргүй асар олон гараг эрхсийг--Би гартаа атгадаг гэдэгт чи итгэдэг үү? Тэгвэл зөвхөн чи Бид хоёрын аялах аянд Би чамайг авч явахыг хүсэж байна. Гэхдээ чи Надад найдах ёстой болно—хэсэг хугацаанд ямар нэгэн эрээгүй байдал болоод үл итгэх үзлээ хойш нь тавь. Нүдээ аньсан хэвээрээ л бай . . Нээлттэй ч байсан гэсэн . . . Би ажлаа хийж чадах чадвартай Нэгэн. . . За явцгаая.

Дасгал сургуулилт хийх:

Яг одоо миний найз аа, чи аянд явах урилгыг хүлээн авчээ.

Чамаас асуултууд асуугдсан:

Өмнө нь төсөөлж байгаагүй зүйлээ мэдрэх боломжтой болохын тулд өөртөө Ариун Сүнс цутгагдаасай гэж чи хүсэж байна уу? Нүдээрээ харж чадахгүй зүйлээ төсөөлөхөд чинь туслахыг чи Түүнээс хүсэж байна уу?

Үүнийг хийхийн тулд, бодол санаа ба зүрхээ чи нээлттэй байлгахыг хүсэх ёстой болно. Өмнө нь огт мэдэрч байгаагүй зүйлээ харах, сонсох бас мэдрэхийг хүсэх хүсэлтэй байх ёстой . . . Улам илүү хайр, улам илүү гайхамшиг, улам илүү гоо үзэсгэлэн, улам илүү баяр хөөр, улам илүү амар тайван гэх мэт улам илүү зүйлд . . . бодол санааг чинь нээх боломжийг Ариун Сүнсэнд чи олгохыг хүсэж байна уу?

Улам илүүг сонсох, мэдрэх, мэдэх бас улам илүүгээр хайрлах . . . гэх мэт хамаагүй илүү зүйлийг Тэр бидэнд зориулан бэлтгэжээ . . . Энэ амьдралд Түүний алдар, Түүний үзэсгэлэн, Түүний хайрын . . . өчүүхэн амт төдийг бид амталдаг. Гэхдээ бидний мэдрэмж бол хязгаарлагдмал. Мэргэн оюун ухаан маань хязгаарлагдмал. Гэсэн хэдий ч бидний Бурханы хүч чадал, хайр, уран сэтгэмжид хязгаар гэж үгүй. Яг одоо, төсөөллөө Түүнд бууж өгөх хүсэлтэй байгаа эсэхийг минь Тэр биднээс асууж байна . . . Хэрэв бид яг одоо, өнөөдрөөс эхлэн, амьдралдаа Түүний Хэн болохыг улам илүүгээр мэдрэхийг хүсэж байгаа бол одоо л яг тохиромжтой мөч ирээд байна!

Ариун Сүнсээ бидний нүд Та болооч. Бидний чих минь Та болооч. Үнэртэх, амтлах, мэдрэх мэдрэмж минь Та болооч. Би Таныг улам илүүгээр хүсэж байна. Таны талаар бидэнд байж болох ямар нэгэн худал итгэл үнэмшлийг минь, Таны Хэн болох, Таны юу хийж чадах талаарх ямар нэгэн буруу төсөөллийг минь орвонгоор нь эргүүлэхийг бид Танаас хүсэж байна. Зүрх, бодол санаа, төсөөллийг минь тэр чигээр нь нээхийг бид Танаас хүсэж байна, тэгснээрээ зөвхөн харахаас хамаагүй илүүтэйгээр Таны хамт зүрхнийхээ нүдээр хамаагүй илүүг хийх боломжтой болохын хамт Таныг харж, мэдрэх болно.

Ааваа, гайхамшиг, сүр жавхлан, гоо үзэсгэлэн дотроо биднийг улам илүү гүн гүнзгий рүү хөтлөөч. Хязгааргүй хайраа бидэнд мэдрүүлээч. Таныг бид яг энэ хором мөчид хүсэн хүлээлт, баяр хөөртэйгөөр хүлээж байна.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Recognizing God's Voice // Learn to Encounter Him

Бурханы дуу хоолой зөөлөн шивнэх юм уу эсвэл хүчит шуурга мэт ирж болно. Ийнхүү ирэх үед нь үүнийг таньж мэдэх нь чухал юм—тэгээд Тэр бол сайн бөгөөд, Тэрээр бидний асуудлуудаас ч илүү агуу гэдэгт итгэх явдал юм. Энэхүү дөрвөн өдрийн төлөвлөгөөг эхлүүлж, Түүнтэй, Түүний дуу хоолой, Түүний оршихуйтай хэрхэн учрах талаар суралцаж эхлээрэй, мөн Ариун Сүнсийг орчин цагийн амьдралдаа зөөлнөөр үлээх салхи мэт мэдэрсэн олон эрчүүд ба эмэгтэйчүүдтэй нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Gather Ministries (Loop/Wire)-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://rushpodcast.com