Бурханы дуу хоолойг таньж мэдэх // Түүнтэй уулзахад суралцахуйЗагвар

Recognizing God's Voice // Learn to Encounter Him

4-с 4 дахь өдөр

(Хүнд хэцүү үедээ) хэрхэн зоригтой байх вэ

Бидний дотор оршигч Ариун Сүнснээс бид дараах зүйлийг сонссон:

Миний талаар бусдын хэлсэн зүйлийг сонсоход тийм амаргүй байгаагүй гэдгийг Би мэдэж байна. Үүнийг сонсох үед зүрх чинь шимширсэн гэдгийг Би мэднэ. Би зүрхийг чинь зөөлөн байхаар бүтээсэн. Хатуу үгс чам руу ирэх үед зүрх чинь шимшрэх үед энэ нь тийм ч муу зүйл биш. Зүрх чинь хатуураагүйг энэ харуулж байгаа; Намайг зүрхэндээ оруулсан болохыг чинь энэ харуулдаг; Намайг зүрхэндээ байлгасаар байгааг чинь энэ харуулдаг.

Намайг зүрхэндээ байлгасаар бай.

Гэвч тэр өвдөлтийг бид яах ёстой вэ? Нөхцөл байдал байдаг л хивэндээ байсаар байх үед бид яах ёстой вэ? Сайжирч байгаа зүйл нэг ч үгүй мэт, гацсан гэдэгтээ та бат итгэсэн байх үед мөн булан тойрох болов уу гэсэн найдвар огт байхгүй мэт санагдах үед яах ёстой вэ? "Үүний дараа юу болох бол" гэж та хэлнэ. "Хэрхэн урагшилсаар байх вэ?" гэж та асууна.

Цөхөрч байгааг чинь Би мэдэж байна. Нөхцөл байдал дээрдээсэй гэж чи хүснэ—Над дээр ирэн, тусламж гуйх нь сайн зүйл л дээ. Гэвч хүү минь, охин минь одоо сонс. Өвдөлт ирэх үед чи Надаас зуурсаар байх хэрэгтэй. Хаашаа эргэхээ мэдэхгүйгээр үл мэдэгдэх газар нутаг руу урагш үсрэх шаардлагагүй гэдгээ сана.

Эргэ, хүү, охин минь. Би яг энд байна.

Эргэ. Хүү, охин минь эргэ. Би яг энд байна.

Би чамд хайртай шүү дээ. Энэ л хайр Над дээр харцаа тусгасаар байхад чинь чамд туслах болно. Амархан гарц гэж байхгүй байж болно—чи үүнийг төсөөлж чадах уу? Нөхцөл байдал гэнэт өөрчлөгдөхгүй байж болно . . . үнэндээ энэ нь тийм ч муу зүйл биш байж болох юм.

Энэ чиний хувьд зүгээр байх болов уу ?

Зовж байгаа чинь Надад үнэхээр харамсалтай санагдаж байна. Гэвч Би чиний зүрхийг харж ханддаг. Зүрхийг чинь харж хандах боломжийг Надад олго . Үүнийгээ Надад өг. Тэр хүнтэй холбоотой нөхцөл байдлынхаа талаар бага санаа зов мөн дараагийн удаа нүүрэлдэх үедээ Би хаана байгаа гэдэгт хамгийн эхэнд анхаарлаа төвлөрүүл. Дахин тэдэнтэй ярих үедээ Намайг эрж хайх дээр дасгал сургуулилт хий. Өнгөрсөн хойно нь биш харин тухайн хоромд л үүнийг хий. Юу хэлэх вэ гэдгээ мэдэхгүй байх үедээ Намайг чих тавин сонсох дээр дасгал сургуулилт хий. Дахин нүүрэлдэх тэр хоромд үүнийг үйлд. Би чамтай хамт байдаг Ариун Сүнс байна.

Зоригтой хүү, охин минь Би чамд хайртай.

Дасгал сургуулилт хий:

Хэрхэн урагшилсаар байх ёстой вэ? Өвдөлт ирэх үед? Маргаан маргаанаас давсан зүйл мэт санагдах үед . . . Хэн нэгэн биднийг шархлуулах үед. . . Хэлье гэж хүсээгүй зүйлээ бид хэлэх үед . . . эсвэл хэлье гэж бодсон ч харамсмаар зүйл хэлсэн үед . . . Үг гүн шархлуулах үед . . . өөрсдийгөө эсвэл бусдыг . . . уучилж чадахгүй байх үедээ.

Дараа нь юу хийх. . . юу хэлэхээ бид хэрхэн мэдэх ёстой вэ?

Ирэх зүйлийн талаар урам хугарсан . . . цөхөрсөн . . . айдастай байх үедээ—бид хэрхэн тэр харилцаагаа үргэлжлүүлэн—хайрлах хүсэл, зүрх зоригийг хэрхэн олж авах вэ?

Эдгээр нь сайхан . . . бас чухал асуултууд мөн. Гэвч хамаагүй том асуулт бол энэ: Зүрх сэтгэлээ хатуурахаас бид хэрхэн өөрсдийгөө хамгаалах вэ? Учир нь, тэсвэрлэн гарах горимд орох, хяналтыг өөрийнхөө гарт авч өөрсдийгөө хамгаалах, дахин өвдөлтийг мэдрэхээс зүрхээ хамгаалан хаалттай болгох, зүрхээ Бурханаас хаах нь амархан байдаг.

Гэвч яг л одоо бол Тэр бидэнд юунаас ч илүүтэйгээр хэрэгтэй цаг мөч мөн.

Яг одоо Бурхан руу эргэцгээе. Зуучлах Түүний сайн сайхан, Түүний хүч чадал, Түүний чадвар чадамж, Түүний бэлэн байдалт хамтдаа найдацгаая. Зүрх сэтгэлээ нээцгээн, өөрсдийнхөө хүчээр хийхийг оролдохынхоо оронд Тэр зүрхийг маань хамгаалахыг Түүнээс гуйн залбирцгаая. Энэ нөхцөл байдлаа Түүнд өргөцгөөе. Бүхий л өвдөлт, бүхий л цөхрөл; бүхий л эмх замбараагүй байдлууд, бүхий л шаналлаа—Түүнд бүрэн өргөцгөөе.

Түүний гарт үүнийгээ өргөцгөөе. Тэгээд хүлээ. Түүний хариулахыг нь хүлээ. Есүс юу хийхийг харж бас сонсоцгоо. Учир нь бид Түүний хариултыг л хүлээж буй юм. Яг одоо энэ л бидэнд хэрэгтэй зүйл мөн.

Есүс ээ, би Танд хайртай. Би Танд найдаж байна. Энэ өвдөлттэй тулах Таны хувьд бол юу ч биш. Та бол эелдэг зөөлөн. Та бол ухаалаг мөн Та бол сайн Нэгэн. Та намайг хайрладаг Нэгэн. Би өөрийгөө таньж мэддэгээс ч илүүтэйгээр Та намайг мэддэг Нэгэн. Та надад зөвхөн сайн сайхныг л хүсдэг. Тиймээс би Танд найдаж байна. Таны шийдэлд би найдаж байна. Таны арга замд би найдаж байна. Яг одоо би үүнийг л чих тавин сонсож байна. Тиймээс, Таныг харахад, Таны арга замыг харахад надад туслаач мөн зүрх сэтгэлээ нээлттэй байлгасаар байхад туслаач . . .

Орчин үеийн амьдралдаа Ариун Сүнсийг мэдрэх болон—Rush подкастийг сонсон, мэдрэгтүн.

Бичээс

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Recognizing God's Voice // Learn to Encounter Him

Бурханы дуу хоолой зөөлөн шивнэх юм уу эсвэл хүчит шуурга мэт ирж болно. Ийнхүү ирэх үед нь үүнийг таньж мэдэх нь чухал юм—тэгээд Тэр бол сайн бөгөөд, Тэрээр бидний асуудлуудаас ч илүү агуу гэдэгт итгэх явдал юм. Энэхүү дөрвөн өдрийн төлөвлөгөөг эхлүүлж, Түүнтэй, Түүний дуу хоолой, Түүний оршихуйтай хэрхэн учрах талаар суралцаж эхлээрэй, мөн Ариун Сүнсийг орчин цагийн амьдралдаа зөөлнөөр үлээх салхи мэт мэдэрсэн олон эрчүүд ба эмэгтэйчүүдтэй нэгдээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Gather Ministries (Loop/Wire)-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://rushpodcast.com