Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудЗагвар

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14-с 8 дахь өдөр

Бид яах вэ?

Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна. — Галат 6:9 

Бид энэ ертөнцөд амьдарч байхдаа янз бүрийн асуудал, бэрхшээл, урам хугарах байдалтай тулгарна. Энэ бол зүгээр л амьдрал. Үүнийг мэдсэнээр бид яах вэ? 

Бид тууштай, тэвчээртэй байх ёстой. Өөрөөр хэлбэл: хариуд нь хэзээ ч бүү бууж өг! Бидний амьдралд юу ч тохиолдсон ялалт нь асуудлаа орхиж явахгүй байхад оршино. 

Бидний тэмцэл, бэрхшээлийн халуун цэг дээр Ариун Сүнс бидний дотор хамгийн агуу ажлыг хийсээр байгаа гэдгийг сана. Тэрээр нөхцөл байдлаар удирдуулдаггүй. Хэрэв та бид хоёр үнэхээр Түүнд итгэж найддаг бол бид ч гэсэн тэгж болохгүй! Тэрээр бидний амьдралын сайн сайхан үед төдийгүй, хүнд хэцүү үед ч хамт байдаг. 

Хэрэв бид Түүнээс зуурч, Түүнийг дагавал Тэр биднийг удирдана. Энэ нь хичээнгүйлэн залбирч, шийдвэртээ няцашгүй байж, итгэлдээ ганхалгүй Бурханы үг болон бидэнд өгсөн Түүний амлалтуудаас бат зуурахыг хэлнэ. 

Зарим зүйлс маш удаашралтай өнгөрч байгаа юм шиг санагддаг. Үнэндээ дайсан үүнийг онцолж харуулах маш дуртай! Гэвч яг ийм үед Бурхан Өөрийн хамгийн агуу ажлуудыг хийж байдгийг санаарай. Үүнийг бүү март. Энэ бол зөвхөн та бид хоёрын тухай биш. Бидний дотор хийгдэж байгаа Эзэний ажил бол Түүний биднээр дамжуулан хийх ажлын бэлтгэл юм шүү! 

Амьдрал заримдаа хатуу байдгийг би мэднэ. Гэсэн ч итгэл дээрээ бат зогссоор байвал Бурхан бидэнд тусална гэдгийг би бас мэднэ. Галат 6:9-д «Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна» гэснийг санаж, бат зогсоцгооё.

Тиймээс танаас дахин асууя. Бид яах ёстой вэ? Миний хариулт бол «Хэзээ ч бүү бууж өг!» Харин та юу гэж хариулах вэ?

Залбирлын эхлэл

Бурхан минь, хүнд хэцүү үед ч Та миний амьдралд ажилласаар байгаа гэдэгт би итгэж байна. Өнөөдөр би тууштай байж, хэзээ ч бууж өгөлгүй Танд дуулгавартай байхыг сонгож байна. 

Бичээс

Ѳдѳр 7Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтууд

14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

Холбоотой төлөвлөгөө унших