Өдөр бүрийн амьдралд зориулсан амлалтуудЗагвар
Хязгаарлалт зорилготой байдаг!
Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Бүү түшиглэ, өөрийнхөө ойлголтод. Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг. Тэрээр зам харгуйг чинь шулуутгана. — Сургаалт үгс 3:5–6
Өөрийгөө хянаж сахилгажуулах, амьдралдаа хил хязгаарыг бий болгох нь хамгийн чухал зүйлсийн нэг. Сахилга батгүй амьдрал бол хайхрамжгүй, гоомой байдлаар дүүрэн байна.
Бурханы үг биднийг Түүний аюлгүй бүсэд байлгахын тулд шаардлагатай хил хязгаарыг тогтоодог. Энэ үг биднийг аюулгүй байхын тулд юу хийж болох, юу хийхгүй байсан нь дээр гэдгийг хэлж өгдөг.
Христэд итгэгчид бид нийгэмтэй нүүр тулж амьдрах нь сэтгэл догдлом зүйл гэж бодож болно. «Тийм ээ! Энэ бол би! Аюулын ирмэг дээр амьдарч байна!» Бид ийм дүр төрхөнд дуртай. Амьдралыг ингэж үзэх нь нийтлэг зүйл. Бурхан биднийг ингэж амьдраасай гэж хүсдэггүй. Учир нь хэрэв бид байнга хутганы үзүүр дээр байгаа мэт амьдарвал алдаа зөрчлийн ямар ч хязгааргүй болно.
Хурдны зам хэд хэдэн эгнээтэй. Замын хоёр талд нь тус бүр нэг, голд нь нэг зураас бий. Эдгээр шугам нь биднийг машин жоолодож байхад аюлгүй байдлыг хангах үүрэгтэй. Хэрэв бид хажуугийн зураасыг давбал бид нүх суваг руу орно. Голын зураасыг давбал урсгал сөрж амь насаа алдаж болзошгүй. Бид ийм тэмдэглэгээ зураастай замаар явах дуртай байдаг. Учир нь энэ нь бидний аюулгүй байдлыг хангадаг.
Бидний хувийн амьдрал ч бас ялгаагүй. Бидэнд хязгаарлалт, хил, хязгаар байх үед бид Бурханы амар тайвныг мэдэрч, илүү сайхан амьдрах болно.
Бурханы түлхүүр нь бидний амьдралдаа баримтлах бүхий л хил хязгаарыг тогтоож өгдөг учраас Бурханы үгэнд шамдан суралцах хэрэгтэй. Өөрийнхөө амьдралаа өдөр бүр Бурханаар удирдуулаарай.
Залбирлын эхлэл
Бурхан минь, миний амьдралд хил хязгаар байх хэрэгтэй гэдгийг би мэдлээ. Өнөөдөр Таны үгийг унших үед Таны эрүүл, зөв хязгаарлалтыг амьдралдаа хэрхэн тогтоохыг надад зааж өгөөч.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
14 өдөр өөрийгөө Үгэнд зориулахуй. Жойстой хамт Бурханы Үгэнд суурилагдсан гүн ойлголт ба хэрэгжүүлэлтээр өдрөө эхлүүл, дуусга.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/