Бурханы Хийсэн Бүхнийг СанахЗагвар
Бурхан бол Агуу Бурхан. Түүнтэй хамт байхад боломжгүй зүйл гэж байхгүй. Тэр уулыг хөдөлгөж, нарыг зогсоож, мөн өвчтэй хүнийг эдгээж чадна. Иошуа 4 -р бүлэг дээр Бурхан хэрхэн Израйлчуудыг Өөрийн Амласан Газраа авч ирэх гайхамшигт ажлаа хийснийг унших болно. Бурхан амлалтынхаа дагуу Израйлчуудыг боолчлолоос эрх чөлөө рүү гаргасан. Хийсэн тэр зүйл нь агуу байсны улмаас Бурхан Израйлчуудыг тэдний төлөө Өөрийнх нь хийсэн зүйлийг мартахыг хүсээгүй. Бурхан Израйлчуудыг өөрсдийнх нь төлөө Түүний хийсэн гайхамшгийг ба Тэр ямар агуу, хүчирхэг Бурхан болохыг үүрд санахыг хүссэн. Бурханы амьдралд тань хийсэн гайхамшигт зүйлсийг эргэн санаарай. Тэрээр магадгүй таныг өвчнөөс тань эдгээсэн эсвэл муу зуршлын боолчлолоос чөлөөлөн өөрийн чинь Амлалтын газарт авч ирсэн байх. Өнөөдөр Бурханы таны амьдралд хийсэн гайхамшигт зүйлсийг эргэн санахад цаг гаргаарай. Түүнд алдрыг өргөн, таны амьдралд Түүний хийсэн гайхамшигт зүйлсийг хэзээ ч мартахгүй гэдгээ хэлээрэй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдээрээ ирээдүйгээ мэдэхийг хүсдэг хэдий ч өнгөрснөө хэзээ ч мартаж болохгүй. Энэ уншлагын төлөвлөгөө нь Бурхан таныг хэн байхаар бүтээсэн тэр хүн болгохын тулд хийсэн бүхнийг 5 өдрийн турш судлах,эргэн сануулах зорилготой. Өдөр бүрийн Библи уншлага, чимээгүй цаг нь таньд Христтэй алхах алхааны тань гол чухал үйл явдлуудыг эргэн санахад туслах болно.
More
We would like to thank LifeChurch.tv for providing this plan. For more information, please visit: www.lifechurch.tv