Бурханы Хийсэн Бүхнийг СанахЗагвар
Хэрвээ та Христыг өөрийн Аврагчаа гэж хүлээн авсан бол та цоо шинэ бүтээл болсон. "Хуучин юмс нь өнгөрчээ, шинэ болсон байна!" Өнгөрсөн долоо хоногийн турш та Бурхны хүч чадал, Түүний итгэмжтэй байдал, ялангуяа таныг төлөвшүүлэх явц дахь Түүний итгэмжтэй байдал, бидний төлөөх Христын агуу золиосыг эргэн санахын тулд өнгөрсөн амьдралаа эргэн харсан. Өнөөдөр 2 Коринт 5:11-21 дээрхи Бурханы уучлалаар дамжин ирэх ариусгалын хүчийн тухай ишлэлүүд дээр төвлөр. Өөрийн хүү Есүс Христээр дамжуулан Бурхны бидэнд өгсөн уучлалаас илүү хүчирхэг, итгэмжтэй, золиос болсон ба амьдралыг чинь тэр чигээр нь өөрчлөх зүйл байхгүй. Өнөөдөр,та Бурхны уучлалаар дамжин таньд ирсэн амьдралын өөрчлөлтийг эргэн санаарай. Өнгөрсөн амьдралаа ор тас мартан харин түүний оронд амьдрал чинь орвонгоороо өөрчлөгдсөн тэр нэгэн өдрийг эргэн санаарай. Христ доторх шинэ амьдралынхаа төлөө Бурхныг магтан алдаршуулж, Түүнд таларх.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бид бүгдээрээ ирээдүйгээ мэдэхийг хүсдэг хэдий ч өнгөрснөө хэзээ ч мартаж болохгүй. Энэ уншлагын төлөвлөгөө нь Бурхан таныг хэн байхаар бүтээсэн тэр хүн болгохын тулд хийсэн бүхнийг 5 өдрийн турш судлах,эргэн сануулах зорилготой. Өдөр бүрийн Библи уншлага, чимээгүй цаг нь таньд Христтэй алхах алхааны тань гол чухал үйл явдлуудыг эргэн санахад туслах болно.
More
We would like to thank LifeChurch.tv for providing this plan. For more information, please visit: www.lifechurch.tv