Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар

Өглөө бүр Бурханыг сонсох нь

14-с 12 дахь өдөр

Бурхан Өөрийнхөө найз нартайгаа ярьдаг

Эзэн, Би хийх гэж буй юмаа Абрахамаас [Миний найз бөгөөд зарц] нууна гэж үү? – Эхлэл 18:17

Магадгүй Абрахамаас илүү өөр хэнийг ч “Бурханы найз” гэж дуудаагүй байх аа. Библид Давидыг “Бурханы зүрх сэтгэлийн дагуух хүн”, Иоханыг “Есүсийн хамгийн хайртай дагалдагч” гэж дууддаг байсан бол Абрахамыг Бурханы найз гэж нэгээс олон удаа дуудсан нь түүнд өгөгдсөн өвөрмөц хүндэтгэл байсан юм. 

Бурхан Содом, Гоморрагийн хүмүүсийн хорон байдлыг шүүх үедээ, Тэрээр юу төлөвлөж байгаагаа Абрахамд хэлж байсан. 

Найзууд бие биендээ өөрсдийнхөө юу хийх гэж төлөвлөж байгаа талаараа хэлдэг. Бурхан Абрахамыг Өөрийн найзаа гэж үздэг байсан тул, түүнд Өөрийнхөө хийх гэж буй зүйлийг хэлсэн. Та өөрийнхөө найзад юу хийх гэж байгаа зүйлээ ярьдаг шиг Бурханы Содом, Гоморрагийн эсрэг төлөвлөж байгаа сүйрлийн тухай Абархам сонсоод “ойртон очиж,
‘Та зөвтийг буруутай хамт устгах уу?’” гэж асуудаг (Эхлэл 18:23). Бурхан Абрахамд Өөрийнхөө төлөвлөгөөг хуваалцсантай адил, Абрахам Бурхан руу “ойртон очиж”
Түүний төлөвлөгөөний талаар нээлттэй, зоригтой ярилцсан. Учир нь тэд найзууд бөгөөд чөлөөтэй, нээлттэй харилцан ярилцаж чадах хэмжээний харилцаа тэдэнд байдаг байсан. Бурхантай хамт байхдаа баярлаж чаддаг Абрахамын дотно харилцаа нь Түүний хайр дотор итгэл дүүрэн байхаас бий болсон юм. 

Бурхан бас тантай найз байхыг хүсдэг. Тэрээр тантай ярьж, хэлэх зүйлийг чинь сонсохын тулд Өнөөдрөөс эхэлж, та бол Бурханы найз, Түүн рүү найз мэт ойртож болно гэдэг бүхэл бүтэн цоо шинэ ойлголтыг өөртөө хүлээн аваарай. 

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ

Та Бурхантай нээлттэй ярьж, Түүний хэлж буй зүйлийг амархан сонсож чаддаг харилцааг бий болго.

Бичээс

Ѳдѳр 11Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны залбиралд хариулт өгч байгааг олж мэдэх болно. Та өдөр тутмын амьдралаа таны төсөөлсөнөөс ч илүү ихээр таныг хайрлаж таны хэрэгцээтэй бүх зүйлд тусалдаг Бурхантай хамт байж эхлүүлээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/