Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар
Бурхан янз бүрийн арга замаар ярьдаг
Зөвийг өгүүлэгч, аврах хүчтэй Би (Цорын Ганц) байна. – Исаиа 63:1
Өнөөдрийн энэхүү эшлэлд Бурхан тунхаглахдаа Тэр ярьдаг бөгөөд ярих үедээ зөвийг өгүүлдэг хэмээн хэлдэг. Түүний хэлж байгаа үг бүхэн зөв гэдэгт бид үргэлж бат найдаж болно. Бурхан янз бүрийн арга замаар бидэнтэй ярьдаг бөгөөд үүнд нь: Түүний Үг, байгаль дэлхий, хүмүүс, нөхцөл байдлууд, амар тайван байдал, мэргэн ухаан, ер бусын хөндлөнгийн оролцоо, мөрөөдлүүд, илчлэлтүүд болон бидний зарим маань “дотоод гэрчлэл” хэмээн нэрлэдэг зүйлийг хамгийн сайнаар тодорхойлж хэлбэл бид зүрх сэтгэлийнхээ гүнд “мэдэх” явдал г.м зүйлс ордог ч зөвхөн эдгээрээр хязгаарлагддаггүй.
Бурхан, бидний ухамсар, хүсэл мөрөөдөл болон чихэнд сонсогдохуйц дуугаар ярьдаг ч ярих үедээ Түүний хэлж байгаа үг нь үргэлж зөв байдаг бөгөөд бичигдсэн Үгнээсээ хэзээ ч гаждаггүй. Бидний чихэнд сонсогдох Бурханы дуу хоолойг бид маш ховор сонсдог боловч ийм зүйл тохиолддог. Чихэнд сонсогдох Түүний дуу хоолойг би амьдралдаа гурваас дөрвөн удаа сонсож байсан. Тэдгээр тохиолдлын 2 нь намайг унтаж байхад болсон бөгөөд миний нэрийг дуудаж, Түүний дуу хоолой нь намайг сэрээсэн. Би зөвхөн “Жойс” гэдэг үгийг л сонссон хэдий ч, Бурхан ярьж байгааг би мэдсэн. Тэр юу хүсэж байгаагаа хэлээгүй ч, Бурхан надаар Түүнд зориулсан ямар нэгэн онцгой зүйл хийлгэхээр дуудаж байгааг би тэр даруйдаа мэдэрсэн. Гэхдээ дуудлага нь хэдэн жилийн турш тодорхой биш байсан.
Тантай ярихын тулд ямар ч арга замыг Тэр сонгосон ч, Түүний дуу хоолойг сонсоход минь туслахыг Бурханаас гуйгаарай гэж би таныг уриалж байна. Тэр танд хайртай, таны амьдралд зориулсан сайн төлөвлөгөөнүүд байгаа талаар ярихыг Тэр хүсдэг.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ
Бурхан янз бүрийн арга замаар ярьдаг ч, Тэр хэзээ ч Библиэс гаждаггүй гэдгийг л санаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны залбиралд хариулт өгч байгааг олж мэдэх болно. Та өдөр тутмын амьдралаа таны төсөөлсөнөөс ч илүү ихээр таныг хайрлаж таны хэрэгцээтэй бүх зүйлд тусалдаг Бурхантай хамт байж эхлүүлээрэй.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/