Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар

Өглөө бүр Бурханыг сонсох нь

14-с 2 дахь өдөр

Тусламж энд байна

Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг (Зөвлөгч, Туслагч, Төлөөлөн Залбирагч, Өмгөөлөгч, Хүчрэгжүүлэгч болон Хамтрагч) өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна.  – Иохан 14:16

Маш олон хүмүүс Есүсийг өөрсдийн Аврагч бас Эзэн болгон хүлээн авсан. Тэд мөнхийн улсад очих боловч, тэдэнд өгөгдсөн Ариун Сүнсний бүрэн чадварыг тэд хэзээ ч ашигладаггүй ба энэ Дэлхий дээр амьдрах хугацаандаа Бурханы тэдэнд хүсдэг жинхэнэ амжилтыг хэзээ ч мэдэрч чаддаггүй. Энгийнээр хэлбэл олон хүн мөнхийн улс руу явах боловч тэд аян замынхаа турш баярлаж чаддаггүй. 

Эд баялагтай, өндөр албан тушаалтай, хүч чадалтай, нэр хүндтэй болон өөр нөөц бололцоогоор хангалттай хүмүүсийг хараад, бид тэднийг “амжилттай” яваа хүмүүс гэж дүгнэдэг. Гэвч амжилттай хэмээн дүгнэгддэг тэдгээр хүмүүс сайн харилцаа, эрүүл мэнд, амар тайван байдал, баяр хөөр болон Есүс Христтэй харилцах хувийн харилцаагаар дамжин ирдэг өөр бусад жинхэнэ ивээлүүдээр дутмаг байдаг. Тийм хүмүүс биеэ даасан байдаг ч Ариун Сүнсний хүч чадалд бүрэн даатгахад огтхон ч суралцаагүй байдаг. 

Өөртөө сэтгэл хангалуун хүмүүс Бурханаас хамааралтай байна гэдэг нь сул доройн шинж хэмээн үргэлж боддог. Гэтэл жинхэнэ үнэн бол Ариун Сүнсний чадварыг бүрэн ашиглавал, тэд өөрсдийнхөө хүчээр хийж байгаагаасаа хамаагүй ихийг амьдралдаа хийж чадах болно. 

Хэдийгээр бидэнд хүчтэй талууд байдаг ч, бас сул талтайгаар Бурхан биднийг бүтээсэн бөгөөд бидэнд Түүний тусламж хэрэгтэй. Тэр бидэнд үргэлж туслахыг хүсдэгийг бид мэднэ. Учир нь Тэр Тэнгэрлэг Туслагч, Ариун Сүнсийг бидний дотор байлгахын тулд явуулсан юм (1 Коринт 6:19 харах). 

Биднийг тойрон гарах боломжтой зүйлс бидэнд үргэлж төвөг болдог учир нь бид боломжтой тусламжийг нь хүлээн авдаггүй. Өөрийн хүчинд биш, Түүнд хамааралтай бай гэж би уриалж байна. Танд юу ч тохиолдсон ч бай хамаагүй, та түүнийг ганцаараа туулан гарах хэрэггүй. 

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ

Бурхантай хамт өнгөрүүлсэн таны хамгийн муу өдөр чинь, Бурхангүй өнгөрүүлсэн хамгийн сайн гэсэн өдрөөс чинь хавьгүй дээр байх болно. Ариун Сүнс тантай ярьж, танд хэрэгтэй ямар нэгэн тусламжийг үзүүлж, туслах гэж өнөөдөр энд байна.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны залбиралд хариулт өгч байгааг олж мэдэх болно. Та өдөр тутмын амьдралаа таны төсөөлсөнөөс ч илүү ихээр таныг хайрлаж таны хэрэгцээтэй бүх зүйлд тусалдаг Бурхантай хамт байж эхлүүлээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/