Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар
Бурхан таны сэтгэлийг сэргээдэг
Амин сэтгэлийг минь Тэр сэргээдэг. – Дуулал 23:3
Би амьдралынхаа нэг хэсэг хугацаанд хүсэхгүй, дургүй байгаа зүйлээ хүлээн зөвшөөрөлгүй, буруушаадаг байсан маань үүнийг муу сүнснээс ирсэн гэж боддог байсан. Миний “буруушаагч” бүрэн туйлдаж дуустал нь би буруушаадаг байсан гэж хэлж болно. Гэвч ихэнх нь Бурханаас ирсэн байсныг би олж мэдсэн юм. Миний дургүй, хүсэхгүй байсан зүйлүүдийн ихэнхээр нь Бурхан намайг өсгөж, хөгжүүлэхийн тулд миний амьдралд зөвшөөрсөн байсан.
Еврей номыг бичигч нь бид Бурханы сахилга батад өөрсдийгөө захируулах хэрэгтэй хэмээн хэлсэн байдаг. Тэр бидэнд хайртай учраас биднийг сахилгажуулдаг юм. Таны сайн сайхны төлөө Бурхан юу хэрэглэх гэж байгааг та эсэргүүцэх гэж бүү оролд. Үүний оронд таны дотор Эзэн гүнзгий, бүрэн дүүрнээр ажиллахыг Түүнээс гуйгаарай. Тэгвэл Түүний хүсэж байгаа нэгэн болж, танаар хийлгэхийг хүсэж байгааг болон танд өгөхийг хүсэж байгаа бүхнийг та авч чадна. Аливаа бүхнийг эсэргүүцэж байсан тэдгээр он жилүүд надад төвөгтэй бөгөөд хэцүү байсан, энгийн үнэн бол би сүнсний хувьд огт өсөөгүй юм. Би нөгөө л нэг хуучин толгодуудынхаа (асуудлууд) эргэн тойронд нь эргэлдээд л байсан, эргэлдээд л байсан. Нэг л өдөр, хэдийгээр надад зовлон бэрхшээл байгаа ч гэсэн, би зовлон бэрхшээлээс зугтаахыг хичээж байснаа ухаарсан юм. Бид байгаа газраа байгаад л байдгаас үүсдэг өвдөлт бол өөрчлөлтөөс үүсэх өвдөлтөөс хамаагүй долоон доор билээ.
Бидний зан чанарууд бол бидний сэтгэл (бодол санаа, хүсэл, сэтгэлийн хөдөлгөөн) боловч дэлхий дээрх бидний амьдралын туршлагуудаас болж байнга шархалсан байдаг. Хэрэв бид дотроо байгаа Ариун Сүнстэй хамтрах юм бол Бурхан бидний сэтгэлийг сэргээнэ гэж амладаг. Би ямар ч амар амгалан, баяр хөөргүй, эмтэрсэн сэтгэлтэй байсан. Гэвч Бурхан намайг бүрэн дүүрэн болгосон бөгөөд Тэр таныг ч гэсэн бүрэн дүүрэн болгох хүсэлтэй.
ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ
Сэтгэлээ Бурханд нээ, таны бүх шарх болон хөхрөлтийг тань эдгээж өгөхийг Түүнээс гуй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны залбиралд хариулт өгч байгааг олж мэдэх болно. Та өдөр тутмын амьдралаа таны төсөөлсөнөөс ч илүү ихээр таныг хайрлаж таны хэрэгцээтэй бүх зүйлд тусалдаг Бурхантай хамт байж эхлүүлээрэй.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/