Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар

Өглөө бүр Бурханыг сонсох нь

14-с 4 дахь өдөр

Бурханы сүнсний орон гэр

Ингэж итгэлээр (үнэхээр) Христ зүрхэнд тань нутаглаж (төвхнөх, орших, Түүний байнгын орон гэрийг байгуулах), – Ефес 3:17

Хэрэв та дахин төрсөн бол Есүс таны дотор Ариун Сүнсний хүч чадлаар оршдогийг та мэднэ биз дээ. Гол асуулт бол Бурхан таны дотор тав тухтай байна уу? Хэдийгээр Бурханы Сүнс тань дотор оршин байдаг ч гэсэн, бусад зүйлс бас таны дотор оршдог. Тухайлбал: айдас, уур уцаар, атаархал, эсвэл гоншгонох болон гомдоллох г.м. 

Нэг удаа Бурхан надад гоншгоносон, гомдоллосон болон зөрчилдөөнтэй зүрхэнд оршвол Түүнд ямар байхыг нэгэн зүйрлэлээр харуулсан юм. Та нэг найзынхаа гэрт очлоо гэж бодъё. Найз чинь “Тавтай морил, Би танд аяга кофе авчиръя, Тухтай сууж, гэртээ байгаа юм шиг л бай” гэж танд хэлжээ. Түүнийхээ дараа, найз чинь нөхөр лүүгээ уурлан хашхичиж эхлэн, таны хажууд тэр хоёр бие биедээ үг хаяж, яваандаа бөөн хэрүүл маргаан болов. Яг иймэрхүү хэрүүл маргааны дунд та хир тав тухтай байх вэ?

Хэрэв Эзэний Сүнсэнд зориулж тав тухтай “орон гэр”-ийг бий болгохыг хүсвэл бид Түүний оршихуйг мартуулахад нөлөөлдөг болон Түүнийг гомдоодог зүйлүүдээсээ татгалзах ёстой. Бид гомдоллох, хэрүүл маргаан үүсгэх, сэтгэл зүрхээ шаналгах болон үл уучлалыг өмгөөлдөг байдлуудаа зогсоох ёстой. Үүний оронд, бид дотоод сэтгэлээ Бурханы оршихуйд таалагддаг, Түүнийг хүндэтгэдэг зүйлсүүдтэй холбож, бидний ам магтаал хүндэтгэл, талархлаар дүүрэн байх хэрэгтэй. Бид өдөр бүрийг “Өглөөний мэнд, Эзэн минь. Өнөөдөр Та миний дотор гэртээ байгаа юм шиг тав тухтай байхыг би хүсэж байна” хэмээн зүрхэндээ хэлэн эхлүүлэх хэрэгтэй. 

Бид зүрх сэтгэлдээ юуг оруулж байгаагаа шалгах хэрэгтэй, учир нь энэ Бурханы орших газар билээ. Өөрсдийн дотоод сэтгэлээ шалгахдаа Бурхан орон гэрээ болгон сонгосон тэрхүү ариун газрыг шалгадаг юм. Өөрийнхөө дотор Түүнийг тав тухтай оршин суулгахын тулд хичээл зүтгэл гаргацгаая. 

ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ

Та Эзэний Сүнсийг тав тухтай байлгах орон гэр нь бай.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны залбиралд хариулт өгч байгааг олж мэдэх болно. Та өдөр тутмын амьдралаа таны төсөөлсөнөөс ч илүү ихээр таныг хайрлаж таны хэрэгцээтэй бүх зүйлд тусалдаг Бурхантай хамт байж эхлүүлээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/