FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?Загвар

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

10-с 3 дахь өдөр

Уралдах Муу Шалтгаанууд 

Та хэзээ нэгэн цагт хуурамч шүтээн ямар байх талаар бодож үзсэн үү? Би энэ үгийг сонсонгуут л үнээний алтан хөшөө бас эртний түүхэн хүмүүсийн шүтэж болох дүүрэн эрдэнэсээр хучигдсан алтан хөшөөний талаар боддог. Та нар шүтээний талаар бодох үед, миний таамаглаж байгаагаар бол та нарын ихэнх нь бидний амьдарч буй орчин үетэй энэхүү тодорхойлолтыг холбож бодохгүй байх. Бидний соёлд бол одоогийн байдлаар хуурамч шүтээнийг шүтэх шүтээн байдаггүй. Гэсэн ч, бидний оюун бодолд хадаастай тэр зүйлээс арай өөр хэлбэр дүрстэй хуурамч шүтээнүүд бидний эргэн тойронд маань байдаг.  

Хуурамч шүтээнийг тодорхойлж буй зүйл нь бурхан мэт шүтэгдсэн дүр төрх эсвэл эд юм байж болно. Хэн нэгний анхаарлыг татахуйцаар ямар нэгэн зүйл дээр төвлөрч магтан шагших явдал. Маш их золиос шаардагдаж буй ямар нэгэн зүйл. Аз жаргал, аюулгүй байдал, амар тайван ба хамгаалалт зэргийнхээ төлөө хэн нэгэн ямар нэгэн зүйлд итгэж үнэмших байдал.Хэн нэгэн эрэгтэй/эмэгтэй нь  ямар нэгэн зүйлд өөрийгөө хамааруулж,  хэн болохыгоо нотолж байгаа байдал. Энэхүү тодорхойлолтон дээр үндэслээд орчин үеийн хуурамч шүтээний ямар нэгэн шинэ хэлбэр дүрсийг та олж харж байна уу? 

Америкад бол хуурамч шүтээн нь эд баялаг, эрх мэдэл, карьер, боловсрол, материаллаг зүйлс ба ололт амжилт гэх мэт хэдийг нэрлэж болно. Хуурамч шүтээн нь орчин үеийн спортын төрлүүдэд ч байгаа ба хөнгөн атлетикийн тэвчээртэй тамирчдын  хувьд тэмцээний гүйлтийн төгсгөл, хувийн харилцаа, Кона/Бостоны гэрчилгээ, шинэ унадаг дугуй ба бусад дугуй, Төмөрхүн цол хэргэмүүд зэрэг багтаж болох юм. Дээрх жагсаалтуудыг хараад та эдгээр хуурамч шүтээнээр дамжуулан хэн эсвэл юуны эх үүсвэр алдаршихыг чармайж буйг бодоод үзээрэй. Олонх тохиолдолд, бүр гүнзгий харвал, хиймэл шүтээний уг шалтгаан нь үнэндээ бид өөрсдөө байдаг. 

Ингэж хэлсэн цочирдмоор дүгнэлтийн тухай тунгаах явцдаа, хүмүүс хэнд найдвараа тавьж байна, хэнд анхаарлаа ихээхэн хандуулж байна, тэдний шийдвэр гаргахад нь хэн зоригжуулж байна, тэд хэнд аюулгүй байдал, хамгаалалт, хэрэгцээ, хүсэл эрмэлзэл ба амжилтынхаа төлөө эцсийн эрх мэдлийг өгч байна гэх мэт зүйлсийн талаар бодоод үз дээ.  Олонх тохиолдолд, энэ бол тэд өөрсдөө! Цөөхөн хүмүүс энэ тухайгаа үнэнээ хүлээх хэдий ч, хүмүүс өөрсдийгөө өөрийнхөө” бурхан “ болгосон байдаг. Тэд, эсвэл тэдний хүсч байгаа ямар нэгэн юм нь тэдний хуурамч шүтээн болсон байдаг. Энэ нь зөвхөн Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг илэрхий гутаан доромжилж байна гэж бодогдохоор барахгүй, мөнхийн сүйрэлд аваачихаас гадна уралдах маш муу шалтгаан болох юм. Иймээс, уралдах муу шалтгаан гэж юу вэ? Бурханаас өөр ямар нэгэн зүйлийг алдаршуулагч аливаа бүх шалтгаан. Энэ нь хувь хүний бардам, бие тоосон, хувиа хичээсэн зан чанарууд, дэлхийлэг хувь хүн, эсвэл нэр төр, хайр, хүндэтгэл, үнэ цэнийг спортоос олж авах гэсэн бодол санаатай байх зэргээр илэрнэ. Эдгээрт муу бас уралдах сайхан шалтгаан биш гэсэн нэр хаяг өгөхөд надтай санал нийлэх олон хүмүүс байгаа гэдэгт би итгэхээр барахгүй бидний олонх нь тодорхой хугацаанд эдгээр шалтгаанаар уралдахаар хичээж байсан гэдэгт бас итгэж байна. 

Хэрэв энэ хүн та бол, би таныг яагаад энд байгаа вэ гэдгээ санаарай гэж уриалж байна. Та дасгал сургуулилт болон уралдаан тэмцээнээ хуурамч шүтээнд бүү зориул, зөвхөн Бурханыг алдаршуулахын тулд бүх зүйлийг хий !

Эргэцүүлэл:

1. Хуурамч шүтээн гэдэг үгийг сонсоод та юу гэж боддог вэ?

2. Америкийн зарим тэвчээрийн спортын шүтээнүүд юу вэ? Эдгээрийн аль нэгэнд та өмнө нь оролцож байсан уу?

3. Шүтээнүүдийн төлөө өрсөлдөх нь ямар хор уршигуудыг дагуулдаг вэ?

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

FCA Тэвчээр: яагаад уралддаг вэ?

Энэхүү 10-н өдөрийн төлөвлөгөө нь хэрхэн Христчин тамирчин байх талаар сурах зорилготой. Ямар зорилготой тэмцэлдэж байгааг тань нээн илрүүлэхэд туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.fcaendurance.org