танд залбирал бий! Загвар

танд залбирал бий!

6-с 5 дахь өдөр

“Эрүүл бас тэнцвэртэй залбирлын зургаан түлхүүр – Нэгдүгээр хэсэг”


1. Хэнтэй ярьж байгаагаа мэд. “Тэнгэр дэх, бидний Аав аа...” 


Есүс шууд Эцэгт хандан залбир гэсэн нь зарим нэгний хувьд нүд орой дээр гаргам зүйл байв. Хуучин Гэрээний үед хүмүүс тахилчаар дамжин Бурханд хүсэлтээ мэдүүлдэг байжээ. Есүс энэ бүхнийг өөрчлөхөөр ирсэнд талархъя.


Есүс загалмай дээр бидний гэмийг халхлах төгс золиос болсон учраас бид Эцэгт шууд очиж болно. Ийм л учраас бид “Есүсийн нэрээр” тэнгэрлэг Эцэгтээ залбирдаг. Гэвч, залбиралд томьёо байхгүй. Есүст хандан залбирах нь Эцэгт хандан залбирсантай л адил. Санах ёстой хамгийн чухал зүйл бол Бурхан та хоёрын дунд саад болох юу ч байхгүй. 


2. Таны төлөө хийсэн зүйлд талархаж бас хүндэтгэлээ илэрхийл... “Таны алдар ариунаар дуурстугай...”


Залбирахдаа анхаарлаа өөртөө төвлөрүүлэхээс зайлсхийж, хүндэтгэл магтаал, талархалд төвлөр. Бурхан бидний хүсэлтийг сонсохын зэрэгцээ, бидний төлөө хийсэн бүхэнд нь талархаж буй сэтгэлийг минь ч харахыг хүсдэг. Залбирал маань зөвхөн “бидний л тухай” байж болохгүй. Үнэндээ бол залбирал Бурханы тухай юм. Тэр бол элбэг баян, хайраар дүүрэн учраас магтаал хүндэтгэл түүнийх. Хэрэв таныг ерөөсөн Бурханы ерөөл болон түүнтэй харилцах эрхэм нандин харилцааныхаа тухай бодох аваас зүрх сэтгэлээс тань түүнийг магтах магтаал, хүндлэл, талархал урсан гарна. Мөн өөртөө төвлөрөх нь ч багасна. 


3. Бурханы хүсэл Түүний чуулганд болон таны амьдралд биелэхийн төлөө залбир. “... Таны хаанчлал иртүгэй. Таны таалал тэнгэрт шигээ Газарт бас биелтүгэй.”


Өнгөрсөнд байсан асуудлаас оюун санаагаа холдуулж, ирээдүйн гайхамшигт боломжуудын тухай санах үед залбирал маань үр нөлөөтэй басхүү амьд болдог. Өнгөрсөндөө байсаар байх нь ирээдүйг тань хязгаарладаг. Өнөөгийн бэрхшээл болон асуудалд хэт төвлөрч бодол санаагаа хязгаарлалгүй, Бурханы харааг ав. Христийн дотор өөрийн хувь тавиланд бүрэн гүйцэт хүрэх хүслээ Бурханд илэрхийлж, хүсэл мөрөөдөл, харааг тань тэлэхийг гуйгаарай. Танд зориулсан төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн гүйцэлдүүлж, Өөрийн чуулган дахь зорилгыг биелүүлэхийг Тэр хүсдэг. 


Бичээс

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

танд залбирал бий!

Хүчирхэг бөгөөд үр нөлөөтэй залбирлын амьдралыг босгох зарчмыг судалцгаая. Залбирал – Бурхантай харилцах хувьчилсан харилцаа – өөрийн амьдралд болон эргэн тойрондоо эерэг өөрчлөлтийг бий болгох түлхүүр. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding

Холбоотой төлөвлөгөө унших