танд залбирал бий! Загвар
“Эрүүл бас тэнцвэртэй залбирлын зургаан түлхүүр – Хоёр дугаар хэсэг”
4. Хувийн хэрэгцээ ба хүслээ Бурханд мэдүүлэн гуйх. “Бидний өдөр тутмын хүнсийг Өнөөдөр бидэнд хайрлаач...”
Таныг хайрласан Бурханы хайр гүн, дуусашгүй, болзолгүй. Библид Бурханы хайрыг хүүгээ хайрлах эцэг хүний хайртай зүйрлэдэг. Тэр хүүхдээ (тэр нь та) сонсохыг хүсдэг; Аав тань таны хэрэгцээ, хүсэл мөрөөдлийг сонсохыг хүсдэг бөгөөд тэдгээрийг өөрт нь хэлээсэй гэж хүсдэг. Таныг хайрласан хайрынхаа улмаас таныг төсөөлснөөс чинь давуулан ерөөдөг.
5. Бусдад хийсэн буруу үйлээ ухамсарлаж, гэм нүглийнхээ төлөө өршөөл хүсэн залбир. “Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач.”
Гэм нүглийнхээ төлөө Бурханаас өршөөл эрэх нь гэм нүглээ хүлээн зөвшөөрч, Бурханд гэмээ улайхаас эхэлдэг.
“Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.” 1Иохан 1:9
Бурхан таныг өршөөж, гэм нүглээс чинь цэвэрлэсэнд итгээрэй. Нэгэнт өршөөсөн учраас ямар ч буруутгал, ичгүүр, зэмлэл байхгүй.
Бурхан биднийг уучилсны адил бусдыг бас уучлахыг биднээс шаарддаг. Бурханы уучлал бидэнд эрх чөлөө өгдөг шиг бусдыг уучилснаар бид атаа хорсол, өш хонзон, өнгөрсөн явдлуудын зовлонгоос чөлөөлөгддөг.
Өгч байгаа болон авч байгаа хэн хэнд нь Христийн доторх эрх чөлөөт амьдралын суурь бол уучлал.
6. Сорилт болон Бурханд таалагдахгүй зүйлсээс зайлсхийх удирдамжийг Бурханаас гуйн залбир. “... Биднийг уруу татлагад бүү автуулаач, Ёрын муугаас гэтэлгээч.”
Бурхан бидний нүглийг уучилж, бузар муугаас угааж цэвэрлэхийг 1Иохан 1:9-д амласан. Гэвч бид нүгэлт ертөнцөд амьдар ч л байгаа болохоор сорилттой тулгарсаар л байх болно. Эзэний заасан гуйлтын энэ хэсэгт ирээдүйд тулгарах нүглээс зайлсхийх тухай санаа зоволгүй, Бурханы уучлалд санаа амарч болохгүйг онцлон хэлжээ. Бурхан бидний нүглийг уучилснаар нүглийн сүнслэг шийтгэлийг цагаатгасан боловч, гэмийн уршигт үр дагаврыг арилгадаггүй. Тийм учраас, сорилтоос зайлахын тулд Бурханаас тусламж гуйн залбир.
Өдөр бүр залбирлаар Бурхантай байх баяр хөөртэй цагийг гаргаарай. Бурхан өөртэй нь хамт байх цагт хязгаар тогтоодоггүй. Дахин хэлэхэд, сэргэг байж, “нойрмоглохгүй” суух амаргүй. Гэвч урам хугарч болохгүй шүү; залбирлаар Бурханд цаг хугацаагаа зориулбал ерөөгдөх дамжиггүй.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Хүчирхэг бөгөөд үр нөлөөтэй залбирлын амьдралыг босгох зарчмыг судалцгаая. Залбирал – Бурхантай харилцах хувьчилсан харилцаа – өөрийн амьдралд болон эргэн тойрондоо эерэг өөрчлөлтийг бий болгох түлхүүр. Давид Ж.Свандтын “Out of this World; A Christian’s Guide to Growth and Purpose” номоос авав.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Twenty20 Faith, Inc.-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.twenty20faith.org/youversionlanding