Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ үр тарих ба арчилж тордох
ҮНЭНИЙ ҮР
Ефес 2:8-10.
Бичээсийн энэ хэсэг бидэнд, аврал бол Бурханы бэлэг гэж хэлдэг. Та энэ бэлгийг бүхэлд нь бас талархалтайгаар хүлээн авсан уу? Магадгүй та тэр бэлгийг авах зохисгүй нэгэн мэт, эсвэл авах албатай юм шиг санагдах үе байж болох юм. 8-р ишлэлийг удаанаар, үг бүрээр унш. Энэхүү авралын бэлгийг та хэрхэн хүлээн авах болсон бэ?
Энэ нь гавъяагүй, оногдох ёсгүй, үйлсээр бус ивээл болох- нигүүлсэлээр бидэнд өгөгдсөн. Энэ нигүүлсэл нь таньд Бурханы агуу хайр болон өршөөлийн улмаас өгөгдсөн. Энэ нь Бурханы төлөвлөсөн тэр зорилгын тулд өгөгдсөн.
ҮР ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж, өдрийн турш үүнийг тунгаан бод.
Ефес 2:10
"Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ."
ҮРИЙГ УСЛАХ
Түүний бүтээл байна гэдэг нь ямар утга учиртай болох талаар бодож үз. Амьдрал дахь нөхцөл байдлууд, таны зан чанарууд,таны билэг авъяас, таны хүч чадал, мөн таны сул дорой байдал гэх мэт бүх зүйлүүд- таны хэн болохыг бас таныг хэн байхаар Христ дотор сонгогдсон болохыг тодорхойлдог. Та Түүний бүтээл болохынхоо хувьд Бурханд талархах цагийг өнөөдөр гарга! Христын бие махбодыг ивээхээр Тэрээр таньд ямар билэг авъяасыг өгсөнийг харахад туслаачээ хэмээн Түүнээс гуй. Сонс бас ажиглан хар. Таньд мэргэн ухаан ба ойлгох чадварыг өгөхийг Түүнээс гуй. Зөвт байдлын харгуйгаар таныг дагуулах үед нь Түүнийг дага мөн тэвчээртэйгээр Түүнд дагуулах боломжийг олго. Урамыг та хүлээн авах болтугай!
ҮР ЖИМС ГАРГАХ
Сайн үйлийн төлөө бүтээгдсэн.
ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд минь өнөөдөр суулгагдсан үрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/