Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ үр тарих ба арчилж тордох
ҮНЭНИЙ ҮР
Ефес 2:11-16-г унш.
12-р ишлэлийг дахин хар. Христээс өмнө бидний ямар байдалтай байсныг Паул ямар үгээр тодорхойлсон бэ? Энэ бүхнийг юү өөрчилсөн гэж 13-р ишлэлд Паул хэлсэн бэ?
ҮРИЙГ ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.
Ефес 2:13
"Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов."
ҮРИЙГ УСЛАХ
1 Петр 2:10 бидэнд,"Учир нь та нар урьд нь ард түмэн биш байсан боловч, та нар одоо Бурханы ард түмэн болжээ. Та нар өршөөлийг хүртээгүй байсан боловч одоо та нар өршөөлийг хүртсэн байна."гэж хэлсэн. Бид ихэнхдээ хүссэн шигээ Эзэнд ойр байж чадахгүй байгаа юм шиг санадаг. Хана эсвэл гүн хавцал байгаа мэт санагддаг. Өнөөдөр та бичээсийг тунгаан бодохдоо, Эзэн таныг өөртөө ойртуулсан, хөшиг хоёр хэсэг болон урагдсан, мөн та хүссэн үедээ Түүний хаан суудлын өрөөнд нэвтрэн орох боломжтой гэдэг үнэн дээр төвлөрөөрэй. Өнөөдрийн турш энэ ишлэлийг дахин давтан хэлж улмаар таньд ямар мэдрэмж төрж байгаад биш энэ ишлэлд итгэхийг сонго.
ҮР ЖИМС ГАРГАХ
Христийн цусаар ойр болсон.
ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Өнөөдөр зүрхэнд чинь таригдсан үрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/