Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
ӨМНӨХ ҮГ: Цэцэрлэгээ Ургац Арвин Байхаар Тариалах
Үл устах үр- Бурханы үг! (1 Петр 1:23, Лук 8:11). Хэдэн жилийн өмнө археологичид пирамидаас улаан буудайн үр олсон. Үр хэдэн мянган жил тэнд байсан бөгөөд ойролцоогоор Манай Тооллын өмнө 2500 жилийн өмнөх боловуу гэсэн таамаглал бий. Үржил шимтэй хөрсөнд, 4500 жилийн настай улаан буудайн үрийг тарихад үрсэлж улмаар ургасан! "Учир нь та нар устах үрээс бус, харин үл устах үрээс буюу Бурханы амьд, оршин буй үгээр дамжуулан дахин төрсөн билээ. Учир нь, "Бүх махан бие болбоос өвс мэт бөгөөд бүхий л алдар нь өвс ногооны цэцэг мэт. Өвс ганддаг, цэцэг унадаг. Харин Эзэний үг мөнхөд оршино.' Энэ нь та нарт тунхаглагдсан үг мөн" (1 Петр 1:23-25).
Паул энэхүү захиагаар Эфэс дэхь сүмийнхэнд хандан, итгэгчидэд Бурханы гэр бүлд үрчилэгдсэнээр ойлгогдошгүй өв залгамжлалыг тэд хүлээн авсан болохыг ойлгоход нь туслахыг хичээсэн! Бид бүгдэд маш их зүйл өгөгдсөн бөгөөд тэдгээрээр яахаа тэр бүр бид мэддэггүй, мөн харамсалтай нь бидэнд зориулагдсан үлдсэн бүхэн агуу уурхайд түгжигдэн байдаг, учир нь "Түүн дотор" байхын утга учирыг бид ойлгодоггүйгээс тэр юм. Бид итгэлээр дамжин ирэх агуу өв залгамжлалдаа хүрэх хүртэл, энэ нь ямар ч амьдрал болон үр жимсийг гаргахгүйгээр нам гүм мөн унтаа байдалтай байх болно.
Тэр уурхай руу дайран орж, тэр үрнүүдийг авч, үржил шимтэй хөрсөнд тэдгээрийг тарьж улмаар хэмжээлшгүй их мөнхийн ургацыг хураан авцгаая! Түүний үгийг бидний зүрх сэтгэлд тарьж өгөөчээ хэмээн бид Бурханаас асууж, улмаар итгэлээр тэрхүү үгийн дагуу амьдрах ёстой. Итгэл нь бэлэг болохыг Библи ийнхүү тунхагладаг, "итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг!"(Ром 10:17). Бид Бурханы үгэн дотор цагийг өнгөрүүлэх, Түүний үгийг судлах, мөн тэдгээрийг тунгаан бодох замаар өөрсдийгөө Бурханы үгийг "сонсох" тэр байр сууринд тавих ёстой. Ариун Сүнсний хүч чадлаар үгийг сонссоноороо бид түүнд итгэхийг сонгох мөн Ариун Сүнсний хүчээр түүний дагуу амьдрах замаар үгийг ойлгох ёстой. Тэгсэн цагт, зөвт байдлын ургацыг ирээдүйд авч ирэх зөвт байдлын үрийг бид зүрх сэтгэлдээ тарьж байгаа юм.
ЗАЛБИРЛААР ДУУСГАЯ.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/