Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring: A Woman's 40-day Journey

40-с 6 дахь өдөр

ХӨРСИЙГ БЭЛДЭХ

Лук 8:19-21-ийг унш.

Есүсийн хэлж байгаа зүйлд дахин анхаарлаа хандуул. Ижил санааг Есүс дахин хэлж байна. Давтан хэлж буй нь ямар чухал болохыг харуулна.

Өнөөдөр та өөрөөсөө чимээгүйхэн, болгоомжтойгоор, гэсэн хэдий зоригтойгоор,"Би Бурханы үгэнд хэрхэн хандаж байна вэ?" гэж асууж үзээрэй. "Би санал нийлэх төдий л байна уу эсвэл санал нийлэн бас үнэхээр дуулгавартайгаар дагаж байна уу?"

Сүүлийн үед, би хуучны сайн найзууд маань өөрсдийгөө Бурханы үгийг сонссоор мөн Бурханы үгэнд итгэсээр ирсэн боловч үгийн дагуу үйлдэхгүй байгаагаа ойлгохыг нь харсан.

Тэд өөрсдийгөө Есүсийг дагаж байна гэж бодсон. Тэдний эргэн тойрныхон ч бас тэгж л бодож байсан, хэдий ч ойроос харахдаа, тэд өөрсдийгөө тийм биш байгаагаа олж мэдсэн. Тэд өнгөрсөн олон арван жилүүд, алдсан олон арван боломжууд, бас хүүхдүүд болон гэр бүлийн гишүүддээ өөрсдийнхөө дуулгаваргүй байдлын үр нөлөөний төлөө гашуунаар харамсан уйлсан. Өөрсдийгөө бүрэн үгүйсгэхгүйгээр Есүсийг дагахыг хичээж байсныгаа тэд ухаарсан. Бүх л талаараа Түүнд захирагдаж Түүнийг дагахгүйгээр хэн ч Есүсийг дагаж чадахгүй.

"Бурханы үгийг сонсоод биелүүлдэг хүмүүс миний ээж болон ах нар минь мөн." Хайр болон дуулгавартай байдал нь хоорондоо салшгүй холбоотой. Сатаарсан, унтахаар бүүвэйлэгдсэн, эсвэл нөхцөл байдлуудаасаа болж эргэлзэн тээнэгэлзсэн байдлуудаасаа болоод та Бурханы үгэнд төвлөрөхгүй мөн түүнийг ноцтойгоор авч үзэхгүй байгаа байж болох юм. Өөрийгөө зөвтгөх шалтгааныг та өөртөө өгч байж болох юм. Гэвч Есүс маш тодорхойгоор хэлсэн:

Лук 14:26
"Хэрэв хэн нэг нь Над уруу ирж, өөрийн эцэг эх, эхнэр хүүхэд, ах эгч дүүсээ төдийгүй өөрийн амийг хүртэл үзэн ядахгүй бол тэр хүн Миний шавь байж чадахгүй."

Лук 14:33
"Иймээс та нарын хэн нь ч байгаа бүхнээсээ эс татгалзваас Миний шавь байж чадахгүй."

Хичнээн амархан биш байх боловч, энэ асуултыг өөрөөсөө асуугаарай:""Би Бурханы үгтэй санал нийлэх төдий байдаг уу эсвэл түүнтэй санал нийлээд зогсохгүй үгийг биелүүлдэг үү?"

Дараа уйлахаас одоо уйлсан нь хамаагүй дээр. Гэмт нэгэн учраас Түүний тусламж, Түүний өршөөлийг Эзэнээс гуйгаарай. Өөрийнхөө хайхрамжгүй байдал, айдас, мөн итгэлгүй байдлынхаа төлөө гэмш. Бүх зүйлээрээ Түүнд захирагдахад Түүний өршөөл таньд хэрэгтэй болохыг Түүнд хэлээрэй. Энэ нь юу гэсэн үг вэ? Эрх мэдлээ алдана гэсэн үг үү? Бүтэлгүйтнэ гэсэн үг үү? Өөрийгөө үгүйсгэнэ гэсэн үг үү? Хичнээн хүлээн зөвшөөрмөөргүй санагдсан зүйлийг ч хүлээн зөвшөөрнө гэсэн үг үү?

"Өө Эзээн, Та надаас юуг ч булааж авахыг хүсэхгүй, харин надад бялхсан амьдралыг өгөхийг хүсч байгаа гэдгийг та надад харахад минь туслаач! Та надад Өөрийгөө өгөхийг хүсч байгаа!"

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring: A Woman's 40-day Journey

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/

Холбоотой төлөвлөгөө унших