Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ үр тарих ба Арчилж тордох
ҮНЭНИЙ ҮР
Ефес 2:1-3-ийг унш.
Христээс өмнө бид ямар байдалтай байсан гэж Паул хэлж байна вэ? 1-р ишлэлд биднийг ямар байдалд байснаар тодорхойлж байна вэ? Тэр байдалдаа бид юуг хийх чадвартай вэ? 2-р ишлэлд дурьдсанаар бид хэнийг дагаж байсан бэ? Ямар хүслүүд биднийг удирдаж байсан бэ? Бид одоо Христ дотор Түүний өв залгамжилагчид хэдий ч, 3-р ишлэлд Паул биднийг ямар байдлаар хэлсэн бэ? Аая яаая!
ҮР ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж, бүх л өдрийн турш тунгаан бод.
Ефес 2:3
"Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан."
ҮРИЙГ УСЛАХ
Ямар их гүн гүнзгий нүгэлд байгаагаа олж мэдэхийн хирээр бид Сайн мэдээг чин сэтгэлээсээ хайрлах болно. Бид одоо ч гэмт байдал дотроо амьдарсаар л байгаа. Бид гэм нүгэлтэйгээр төрсөн (Дуулал 51), боловч Христээр дамжуулан бидэнд нүглийг ялах хүч чадал аль хэдийн өгөгдсөн. Нүглийн хүч устсан бөгөөд энэ биднийг "барихаа" аль хэдийн больсон. Нүглийн төлөөс төлөгдсөн учраас бид аль хэдийнээ чөлөөлөгдсөн. Бид одоо Христтэй нэгэн бие болсон.
Өнөөдөр та өөрийн бодол санаанууд ба үйлдлүүдээ ажиглан хар. Таныг татгалзуулсан ямар дэлхийн хүсэл таны дотор төрсөн бэ? Ямар түр зуурын хүсэлдээ та "үгүй" гэж хэлсэн бэ? Ямар бодол санааг зүгээр л толгойноосоо авч хаяхыг та сурсан бэ. Эдгээрийг доорхи зайнд бичээд хэрэв та өсөлтийг олж харсан бол Эзэнд талархлыг өргө. Хэрэв та өөрийгөө үгүйсгэх ёстой гэж мэдэж байгаа тэр талбартаа ийнхүү хийж чадахгүй байгаа бол, Эзэнээс уучлалт ба тусламжийг гуйн залбираарай. Бид махан биеийнхээ хүслийн дагуу өмнө нь амьдарч байсан. Гэвч одоо тийм биш!
ҮР ЖИМС ГАРГАХ
Бид уур хилэнг авах зохистой мөн ертөнцийн хүслээр удирдуулсан тэр хүүхдүүд байхаа аль хэдийнээ больсон.
ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Өнөөдөр зүрхэнд минь таригдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/