Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ Үр тарих ба арчилж тордох
ҮНЭНИЙ ҮР
Ефес 6:18-24-г унш.
Паул Ефес хотынхоноос Бурханы үгийг заахад нь түүний төлөө залбирахыг хүссэн. Та яг одоо пасторынхоо төлөө залбирахад цаг гаргана уу? Залбиралдаа удирдамж болгон эдгээр ишлэлүүдийг ашигла. Түүний төлөө тогтмол залбирахад зориулан долоо хоногийн нэг өдрийг сонгоно уу?
ҮРИЙГ ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.
Ефес 6:18
"Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай."
ҮРИЙГ УСЛАХ
Паул таныг хэрхэн залбирахыг хүссэн бэ? Эдгээр ишлэлийг зүрхэндээ шингээн, энэ тушаалын дагуу таны хийвэл зохих зүйлүүд юү байна вэ? Залбиралын амьдралдаа ямар тохируулгыг хийх хэрэгтэй байна вэ? Та миний төлөө залбирах уу? Мөн, би сайн мэдээг ярих зохистой амьдралаар амьдарч, бүх л талаар Бурханыг хүндэлж,Түүний тааллыг олохын төлөө залбирч өгнө үү? Бурханы үгийг Ариун сүнс дотор мөн Бурханы хүчээр нягт бас хүчтэйгээр тунхаглан заахын төлөө бас залбирч өгнө үү? Баярлалаа!
ҮР ЖИМС ГАРГАХ
Ямар ч үед залбирч мөн сэргэг бай.
ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/