Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring: A Woman's 40-day Journey

40-с 34 дахь өдөр

Цэцэрлэгтээ Үр тарих ба арчилж тордох 

ҮНЭНИЙ ҮР
Ефес 6:13-17-г унш.
Таныг туршихын тулд Эзэн таны амьдралд зовлон бэрхшээлийг зөвшөөрөх нь элбэг байдаг. Та итгэлтэй байх болов уу эсвэл айдсаар дүүрэн байх болов уу? Таны амьдралд итгэлийг чинь шалгаж буй зүйл байна уу? Та юунаас айдаг вэ? Эзэнд итгэхэд ямар үед хамгийн хэцүү байдаг вэ? Тэдгээрээ Эзэнд хэлж улмаар Бурханы хуяг дуулгыг бүрэн өмс. Энэ тулаанд бүх хуяг дуулгыг бүгдийг нь хэрэглэ. Шаардлагатай бол өчигдрийн чимээгүй цагаас лавлан хар.

ҮРИЙГ ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.

Ефес 6:14
"Тэгээд бат зогс. Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зөвт байдлын хуягийг өмс." (NAS)

ҮРИЙГ УСЛАХ
Ефес номон дахь энэ ишлэл бидэнд бэлхүүсээрээ үнэнийг бүслэ гэж хэлдэг. Бурхан бидэнд Өөрийнхөө үгийг бамбай болгон өгсөн. Худлаас биднийг хамгаалахад туслахын тулд үнэн нь өгөгдсөн. Мэдээ, кино, мөн ТВ-р-соёлоор дамжуулан бид худлаар бөмбөгдүүлсээр ирсэн. Өнөөдөр та оюун ухаандаа төрж буй бодол санаанууддаа анхааралтай ханд. Радиогоор сонсож буй эсвэл сониноос уншиж буй зүйлүүддээ анхааралтай ханд. Таньд гайхамшигт хуяг дуулга өгөгдсөн учраас түүнийг өмс! Чимээгүй цагаа дуусгахаасаа өмнө Бурханы үг болох үнэнийг бэлхүүсээрээ бүслэ. Хуяг дуулгаа өмсөн бэлэн бай.

ҮР ЖИМС ГАРГАХ
Бат зогс.

ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс

Ѳдѳр 33Ѳдѳр 35

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring: A Woman's 40-day Journey

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/

Холбоотой төлөвлөгөө унших