Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар

Seeds of Spring: A Woman's 40-day Journey

40-с 33 дахь өдөр

Цэцэрлэгтээ Үр тарих ба арчилж тордох 

ҮНЭНИЙ ҮР
Ефес6:10-12-г унш.
Энэ бичээсийг залбиралтайгаар унш. Энэ магадгүй маш танил сонсогдож болох юм, гэсэн хэдий ч, удаанаар уншиж Эзэний таньд өгсөн хуяг дуулгуудыг оюун санаандаа жагсаа. Тэр биднийг орхиогүй- Тэр бидний яг хажууд байгаа.

Та айж эмээсэн үедээ яаж хариу үйлдэх боломжтой вэ? Мөн уурласан үедээ? Соригдсон үедээ? Диавол таныг тойрон гэтэх үед? Бид өөрсдийн хүчээр биш Түүний хүчээр хэрхэн тулалдах вэ? Дараах зүйлийг Паул бидэн хэлэхийг хичээж байна, хэрхэн Христийг бас Түүний хүч чадлыг өмсөх вэ гэдгийг харахад бидэнд туслахын тулд зүйрлэлүүдийг ашиглах замаар. Тэрээр бидэнд дараах зүйлсийг өмс гэж хэлсэн:
Үнэний Бүс
 Зөвт байдлын Хуяг
 Амар тайвны сайн мэдээ
 Итгэлийн бамбай
 Авралын дуулга
 Сүнсний сэлэм
 Мөн Цаг Үргэлж Залбир!
ҮРИЙГ ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.

Ефес 6:11
"Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс."

ҮРИЙГ УСЛАХ
Бат зогс мөн мэдрэмжүүддээ бүү удирдуул. Буруу бодолд бүү хууртагд. Үйлдэл хийхээсээ өмнө хийж байгаа зүйлээ зогсоо тэгээд завсарлага ав. Хуяг дуулгаа өмс, мөн тулаанд бэлтгэлгүйгээр, муу тоноглогдсон, эсвэл сургуулилаагүйгээр бүү ор. Эзэний таньд өгсөн зүйлсийг ашиглахдаа ухаантай бай. "Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн!" Ихэнх үед диаволоос ирэх дайралтад өртөхдөө бид хохирогч мэт өөрсдийгөө боддог. Үнэн гэвэл бид тулаан дунд, тулааны талбарт байгаа. Энэ нь юү гэсэн үг вэ? Үүний талаар бодож үзэхэд цаг гарга. Бодол санаандаа ямар өөрчлөлтийг та хийх хэрэгтэй байна вэ? Зүсээ хувиргахад та тийм ч дуртай биш үү? Хэн нэгний төлөө гэж амьдрах, эсвэл ямар нэг тулааны группын нэг гишүүн байхаас татгалзалыг таны зүрх сэтгэлд Эзэн илчлэн харуулж байна уу?2Тимот 2:3-4-т ийнхүү хэлсэн, "Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов. Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй."

ҮР ЖИМС ГАРГАХ
Диаволыг эсэргүүц.

ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс

Ѳдѳр 32Ѳдѳр 34

Энэ төлөвлөгөөний тухай

Seeds of Spring: A Woman's 40-day Journey

Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.

More

We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/

Холбоотой төлөвлөгөө унших