Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ Үр тарих ба арчилж тордох
ҮНЭНИЙ ҮР
Ефес 6:5-9-г унш.
Эзэн боолуудад хандаж юу гэсэн бэ? Эзэдэд хандан юу гэсэн бэ? Бид үүнийг өдөр тутмын амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж чадах вэ? Бид бүгд Эзэний зарц нар биш гэж үү? Өдөр бүр бид яаж амьдрах бас ямар зүрх сэтгэлтэй байх ёстой вэ?
ҮРИЙГ ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.
Ефес 6:6-7
"Хүмүүст нийцүүлэгчдийн адил харцаар үйлчлэлгүй, харин Христийн боолууд адил Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд. Хүмүүст биш, харин Эзэнд мэт сайн хүслээр үйлчил."
ҮРИЙГ УСЛАХ
Таны өдөр тутмын үүрэг юү вэ? Тэдгээр үүргүүдэд хандах зүрх сэтгэлийн хандлага чинь ямар байна вэ? Хэдэн өдрийн турш тунгаан бод. Эзэнд мэт та үйлчилж байна уу? Гэртээ? Ажил дээрээ? Сургууль дээрээ? Эзэнд та бүхнээ зориулж байна уу? Өөрийнхөө хүчээр та зарим зүйлсийг хийхийг хичээж байж магадгүй гэж бодож байна уу? Эзэнд цэвэр зүрх сэтгэлээр үйлчилэгч нэгнийг Бурхан хайж байна. Шастирын дэд 16:9-д, Учир нь Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм." гэсэн байдаг. "Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэн, өөрийн өвөг эцэг Давидын замаар замнасан бөгөөд зүүн, баруун тийш хазайсангүй" (Шастирын дэд 34:2) хэмээн нэгэн хүний тухай дурьдсан байдаг. Зөвт зүрх сэтгэлээр Түүнд үйлчилэхэд таньд туслахыг Эзэнээс гуйн залбир. Хэрэв таньд хэт их ачаалалтай мэтээр санагдаж байгаа бол, Түүнээс тусламж гуй. Түүний уучлал болон Түүний хүчийг Түүнээс гуй. Бүү бууж өг эсвэл бүү цөхөр. Хэний төлөө хийж байгаагаа анхаар (Колоссай 3:23). Эзэн таниас юуг олж харах бол?
ҮР ЖИМС ГАРГАХ
Эзэнд зориулан бүхнийг хий.
ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/