Хаврын үр: Эмэгтэйчүүдэд зориулсан 40-хоногийн аялалЗагвар
Цэцэрлэгтээ Үр тарих ба арчилж тордох
ҮНЭНИЙ ҮР
Ефес 6:1-4-г унш.
Бурхан бол дэг журамын Бурхан, бөгөөд хүндлэл болон захирагдах талаар Библид ихээр дурьдсан байдаг. Эдгээр ишлэлүүдийг унш мөн Эзэн таньд хандан онцгойлон хэлж буй ишлэлд анхаарлаа хандуул. Бүү үл тоомсорло, харин зүрх сэтгэлдээ хадгал. Өнөөдөр үүнийг сайтар тунгаан бодоход таньд туслахыг Эзэнээс гуйн залбир. Энэ талаар бодож үз. Түүний өмнө авч ирвэл зохих тэр бүхнийг ил болгоход туслаач хэмээн Эзэнээс гуй.
ҮРИЙГ ТАРИХ
Өнөөдрийн гол ишлэлийг чимээгүйхэн өөртөө дахин давтан хэл. Зүрхэндээ үүнийг нууж мөн үүнийг өдрийн турш тунгаан бод.
Ефес6 :2-3
“Эцэг эхээ хүндэл”. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно.”
ҮРИЙГ УСЛАХ
Та эцэг эхээ хүндэлж байна уу? Та хүүхдүүдээ Эзэний дэг журам болон сургамж дотор, тэднийг уурлуулахгүйгээр хүмүүжүүлж байна уу? Өнгөрсөн гэм нүглээ та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна уу? Та магадгүй эцэг юмуу эхийнхээ хэн нэгнээс шарх авсан байх. Эзэнд таныг хайрлан асрамжлах боломжийг олго. Тэр хувийн асуудал руугаа орохыг Түүнд зөвшөөр. Бүх зүйлийг бас юуг ч Тэрээр эдгээх чадвартай гэдэгт итгэ. Таньд бусдыг уучилахад туслаач хэмээн Түүнээс асуух хэрэгтэй байна уу?
Эцэг эх чинь ямар байгаа эсвэл ямар байсан хамаагүй, энэ долоо хоног тэднийг хүндлэхэд ямархуу байх талаар бодож үз. Хэрэв таны эцэг эх нас барсан бол, та үгээрээ болон үйлсээрээ тэднийг хэрхэн хүндлэх боломжтой талаар бодож үз.
Таньд тэдний үлдээсэн зүйлсийн талаар бодож үз мөн тэдний таньд зааж сургасан хүндэтгэвэл зохих бас сайн сайхан зүйлсийг үргэлжлүүлэх үгүйг Эзэнээс асуун залбир. Таны Тэнгэрлэг Эцэг байдгийнх нь төлөө бас Өөрийг нь хайрлагч хэний ч сайн сайхны төлөө бүхнийг Тэрээр хийдэгт итгэн хүүхэд насанд болсон бүх хүнд хэцүү зүйлүүдийнхээ төлөө Түүнд таларх. Ром 8:18-30-г унш.
ҮР ЖИМС ГАРГАХ
Эцэг эхээ хүндэл.
Тэнгэрлэг Эцэгээ хүндэл.
ЗАЛБИРЛААР ДУУСГАХ
Зүрхэнд чинь өнөөдөр суулгагдсан үр бүрийг ургуулж өгөхийг Эзэнээс гуй.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы бидний амьдрал дахь хийж буй ажлыг харуулахдаа Библид ихэвчлэн улирлаар харуулсан байдаг. Thistlebend Ministries-ын энэхүү 40-хоногийн эмэгтэйчүүдийн чимээгүй цагт цэцэрлэгийг Христ доторх өсөлттэй зүйрлэсэн зүйрлэлээр ашигласан. Өдөр бүр та "Үнэний Үр" (Бичээс) болон хэрхэн "Үрийг Тарих" (зүрх сэтгэлдээ оруулах) мөн "Үрийг Услах" (амьдралдаа хэрэгжүүлэх) заавруудыг хүлээн авах болно. Баярлан хөөр! Эзэн Өөрийн зан чанарыг агуулсан үзэсгэлэнтэй цэцэрлэгийг таны зүрх сэтгэлд ургуулах бөгөөд, Эзний бялхам дүүрнээр таныг бялхаах болно. Завгүй ээжүүд, өрх толгойлсон эхчүүд, бас их сургуулийн оюутнуудад тохиромжтой.
More
We would like to thank Thistlebend Ministries and author Laurie Aker for providing this plan. For more information, please visit: http://www.thistlebend.org/