Залбирал дотор Бурхантай ярихЗагвар

Talking With God In Prayer

4-с 3 дахь өдөр

УУЧЛАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ

БУРХАНТАЙ ЯРИХ
Бусдад хохирол учруулахуйц хийсэн зүйлийнхээ төлөө чимээгүйхэн гэмш. Тэгээд Бурханаас уучлалыг гуй. Тэгээд таныг уучилсных нь төлөө Түүнд таларх.

ШУМБАХ
Гэр бүлээрээ хоолохдоо, бүх хүмүүсийг чихээ бөглөх юмуу чихэвч зүүлгээд бие биедээ юу хэлж байгааг сонсоход нь туслахгүйгээр, энгийн ярьдагаараа ярь. Мөн үүнийг ширээгээ цэвэрлэх үедээ зүү.

ГҮН ШУМБАХ
Бурханаас уучлалт гуйхаар ирэхгүй байх нь, Түүнийг сонсохоос татгалзаж байгаатай адилхан. Гэнэт та гэр бүлийнхэнийгээ сайн сонсож чалахгүй байгаатай адил, Бурханыг сонсохгүйгээр, та өөрийгөө Түүнээс холдуулдаг. Дуулал 32:5-д: "Би нүглээ Танд хүлээн хэлсэн бөгөөд гэм нүглээ би нуугаагүй. “Би ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээнэ” гэж би хэлэв.—Тэгээд Та миний нүглийн бурууг уучилсан билээ." Та уучлалт гуйх үед, Бурхан таныг уучилдаг. Тэрээр таны чихний бөглөөс, чихэвчийг авч, улмаар та Түүний дахин сонсож эхлэхтэй адилхан.

БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ
-Хийсэн зүйлээ хэнд ч хэлэлгүй нууц болгон хадгалж байсан удаа бий юү? Тийм бол, нууц болгон хадгалахыг хичээх нь таньд ямар сэтгэгдлийг төрүүлсэн бэ?
-Бурхан руу очиж, гэмээ хүлээн зөвшөөрөхөд юу саад болсон бол?
-Таны хийсэн буруу зүйлийг хэн нэгэн уучилах үед таньд ямар санагддаг вэ?

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Talking With God In Prayer

Гэр бүлийн амьдрал заримдаа маш завгүй болдог, бөгөөд бид залбиралд цаг зарцуулах маань багасдаг—тэр бүү хэл өдөр бүртээ Бурханыг оролцуулах зуршилыг тогтооход хүүхдүүддээ туслахыгаа бүү мартдаг. Энэ төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан бидэнтэй ярихыг маш ихээр хүсдэг болон залбирал нь Түүнтэй ба бие биетэйгээ харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлдэг болохыг таны гэр бүл сурах болно. Өдөр бүр залбирал, богино эшлэл уншилга ба тайлбар, бодитоор хийх зүйл, болон харилцан ярилцах ба асуултуудыг агуулсан.

More

Фокус Он Дэ Фамилид энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: www.FocusontheFamily.com-с