Залбирал дотор Бурхантай ярихЗагвар
БУРХАНЫГ ХҮСЭН ТЭМҮҮЛЭХ
БУРХАНТАЙ ЯРИХ
Таныг хайрладаг бас залбирлаар дамжуулан таныг Өөртэйгээ ярьж сураасай гэж хүсдэгийнх нь төлөө Бурханд таларх. Хэрхэн залбирахыг надад зааж өгөөч гэж Бурханаас гуй.
ШУМБАХ
Дараах үгнүүдийг бичсэн гурван төрлийн цаасыг бэлтгэ: өвөө эмээ, хамгийн сайн найз, пастор чинь, дэлгүүрийн кассчин ба хөршийн үеэл. Эхний төрлийн хамгийн дээр нь хамгийн ихээр ярьдаг нэгнийг, хамгийн доор нь хамгийн бага ярьдаг хүнийг оруул. Дараагийн төрөлд нь үүнтэй адилаар, хамгийн ихээр хамт байхыг хүсдэг хүнээ тавь. Гуравдахь төрлийг эхний хоёрын хажууд, хамгийн ихээр санадаг хүнийг хамгийн дээр нь тавих байдлаар өр. Энэ гурав нь хэр төсөөтэй болохыг харьцуул.
ГҮН ШУМБАХ
Таныг хайрладаг бас таны хувьд хамгийн сайныг л хүсдэг Бурхантай ярилцахыг залбирал гэдэг. Таны хайртай хүн байхгүй үед та түүнийг санадагтай адил, таны сүнс Түүнтэй ярилцах байдлаар цагыг өнгөрүүлэхгүй байх үед Бурханыг санан өгүүлдэг. Бурхантай хамт байхыг хүсэн тэмүүлэхийг өлсөх бас цангахтай адилхан хэмээн Библи дээр ихэвчлэн хэлсэн байдаг. Дуулал 42:1-2-т:"Буга усны урсгалуудыг хүсэхийн адил Миний сэтгэл, Бурхан, Таныг хүсдэг. Миний сэтгэл Бурханаар, амьд Бурханаар цангадаг. Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?" гэсэн байдаг. Буга цангасан үедээ усны урсгал дээр очдогын адил, та Бурхан руу залбирлаараа очиж Түүнийг олох боломжтой.
БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯРИХ
-Өлсөж цангаснаа та хэзээ мэддэг вэ?
-Бурхантай байх нь хайртай хүнтэйгээ хамт байхтай хэрхэн төстэй вэ? Юугаараа ялгаатай вэ?
-Таны сүнс Бурхантай байхаар цангаж байгаа болохыг та яаж мэдэх вэ?

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Гэр бүлийн амьдрал заримдаа маш завгүй болдог, бөгөөд бид залбиралд цаг зарцуулах маань багасдаг—тэр бүү хэл өдөр бүртээ Бурханыг оролцуулах зуршилыг тогтооход хүүхдүүддээ туслахыгаа бүү мартдаг. Энэ төлөвлөгөөгөөр дамжуулан Бурхан бидэнтэй ярихыг маш ихээр хүсдэг болон залбирал нь Түүнтэй ба бие биетэйгээ харилцах харилцааг хэрхэн хүчирхэгжүүлдэг болохыг таны гэр бүл сурах болно. Өдөр бүр залбирал, богино эшлэл уншилга ба тайлбар, бодитоор хийх зүйл, болон харилцан ярилцах ба асуултуудыг агуулсан.
More
Фокус Он Дэ Фамилид энэ төлөвлөгөөг боломжтой болгосонд талархъя. Илүү мэдээллийг: www.FocusontheFamily.com-с