21 ѳдрийн мацаг барилтЗагвар
Энэ бол Библи дэхь сэтгэл татам түүхүүдийн нэг мөн. Эдгээр гурван залуугийн туулж өнгөрүүлсэн нь таньд ч мөн тохиолдож байсан нь гарцаагүй--бодит байдал үнэнтэй нүүр тулах явдал. Тэд хуулийг дагаагүй, ял шийтгэл нь үхэл, Небухаднезар бол энэ дэлхийн хамгийн эрх мэдэлтэй нэгэн байсан, ойрхон байсан харуулуудыг ч түлэхүйц халуун гал байсан, эргэн тойронд байсан харуулууд тэднийг амархан гал руу шидчихээр байсан, мөн тэд нэг бол сөгдөх эсвэл шатаж үхэх гэдэг нь бодит байдлууд байсан. Тэгээд л болоо. Гэвч үнэн бодит байдалтай сөргөлдсөн бөгөөд тэр гурван залуу үнэн дээр л тулгуурласан. Тэдний Бурхан тэдний аврах эсвэл Түүнд үйлчлэл болгон тэд сайн дураараа үхэхийн аль ч үнэн байгаагүй. Гал дундуур тэдэнтэй хамт Бурханы Хүү алхсан гэдэг бол үнэн мөн. Бурханы үнэнийг үгүйсгэх ямар бодит байдлуудтай та нүүр тулж байна вэ? Өнөөдөр та залбирлаараа тэдгээр бодит байдлуудаа Бурханд авч ир тэгээд гал дунд ч таны Бурхан таньтай хамт байх болно гэдэгт аймшиггүйгээр итгэ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагийн төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох ба Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, болон анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.
More
We'd like to thank Life.Church for their generosity in providing the structure for the 21 Day Fast reading plan.