21 ѳдрийн мацаг барилтЗагвар

21 Day Fast

21-с 20 дахь өдөр

Магадгүй мацаг барилтаа үргэлжлүүлэх талаар та төлөвлөж байна уу эсвэл тогтмол мацаг барьж байх шинэ зуршилийг эхлүүлэхээр бодож байна уу? Энэ бүлэгт, мацаг барилтын календарийг үргэлжлүүлэх үү хэмээн хүмүүс гайхацгааж байсан бөгөөд Эзэн Зехариагаар дамжуулан хариултыг өгдөг. Мосегийн цагаас хойш, мацаг барилт болон найр наадмын бүхэл бүтэн календарийг Бурхан үүсгэсэн. Аль аль нь Өөрийнхөө хүмүүсийг Өөртөө улам илүү ойртуулахын тулд зориулагдсан байсан. Хэрэв Бурханд улам илүү ойртох нь таны өдөр бүрийн зорилго байх юм бол, мацаг барих болон найр наадмын аль аль нь Эзэнд ариун байх боломжтой. Мацаг барилтын тань туршлагын талаар таньд хандаж ярих боломжийг Бурханд олгоход зориулан цаг гарга. Мацаг барилт хэрхэн таны зүрх сэтгэлийг зөөлрүүлсэн болон бусдад өөрөөр хандахад тань нөлөөлсөн тэдгээр арга замуудыг тусган харахад туслахыг Бурханаас гуй.

Бичээс

Ѳдѳр 19Ѳдѳр 21

Энэ төлөвлөгөөний тухай

21 Day Fast

Сүнслэг хүмүүжил болох Мацаг барих дээр анхаарлаа төвлөрүүлэх замаар шинэ жилээ эхлэ. Энэхүү уншлагийн төлөвлөгөө нь мацаг барилтын талаар хэд хэдэн сургаалиуд болон эргэцүүлэн бодох ба Бурхантай ойр байхад урамшуулсан бусад сургаалиудыг агуулсан. 21 өдрийн турш та, өдөр бүр Библиэс унших, товч чимээгүй цаг, тусгал асуултууд, болон анхаарлаа төвлөрүүлэхүйц залбирал зэргийг хүлээн авах болно.

More

We'd like to thank Life.Church for their generosity in providing the structure for the 21 Day Fast reading plan.