Хүүхдэд Зориулсан БиблиЗагвар

Хүүхдэд Зориулсан Библи

8-с 2 дахь өдөр

БУРХАН БҮГДИЙГ БҮТЭЭСЭН! Бурхан анхны хүнийг бүтээх үед, Адам эхнэр Еватайгаа Едэн цэцэрлэгт амьдарч байлаа. Тэр нэг өдрийг хүртэл тэд Бурхныг дуулгавартай дагаж, Түүний оршихуйд төгс аз жаргалыг эдэлж баяр хөөртэй амьдарч байв.

"Бурхан чамд бүх модны жимснээс идэж болохгүй гэж хэлсэн үү?" гэж могой Евагаас асуув. "Бид нэг л модноос бусад модны жимснээс идэж болно" Ева хариулав. "Хэрэв бид тэр модны жимснээс идвэл бид үхэх болно" гэхэд могой "Та нар үхэхгүй". "Та нар Бурхантай адил болно" гэв. Ева тэр модны жимснээс идэхийг хүсжээ. Тэр могойн үгэнд орж тэр модны жимснээс иджээ.

Бурханд дуулгавартай байж чадаагүй Ева Адамд бас тэр жимсээ өгөв. Адам "Үгүй ээ! Би Бурхны үгэнд дуулгавартай байна" гэж хэлэх ёстой байв.

Адам Ева хоёр гэм хийгээд тэд нүцгэн байгаагаа мэдэв. Тэд инжир модны навчсыг хооронд нь холбож, бэлхэмж хийн биеэ халхлаад, Бурхны оршихуйгаас зугтан бутан дунд нуугджээ.

Орой сэрүүн ороход Бурхан Едэн цэцэрлэгт иржээ. Тэр Адам Ева хоёр юү хийснийг мэдэв. Адам Еваг буруутгав. Ева могойг буруутгав. Бурхан "Могой хараагдсан гээд Эмэгтэй хүн их зовлонтойгоор хүүхэд төрүүлэх болно" гэлээ.

"Адам чи гэм хийсэн учир газар өргөс ба халгайгаар хараагдсан. Чи хөлсөө дуслуулан байж хоолоо олж идэх болно" гэлээ.

Бурхан Адам Ева хоёрыг үзэсгэлэнт цэцэрлэгээс гаргаж тавив. Учир нь тэд гэм хийсэн бөгөөд тэд Бурхны өгсөн амьдралаас таслагдав.

Бурхан амийн мод уруу хөтөлдөг замыг хамгаалуулахаар галт илдийг хийв. Бурхан Адам Ева хоёрт арьсан дээл хийж өмсүүлэв. Бурхан тэр арьсыг хаанаас авсан бол?

Тэгээд Адам Евад хүүхдүүд төржээ. Анхны хүү нь Каин бөгөөд тариачин байв. Хоёр дахь хүү нь Абел бөгөөд хоньчин болов. Нэг өдөр Каин газраас авсан үр жимснээсээ Бурханд өргөл болгон барьжээ. Абел бас хонин сүргийнхээ хамгийн сайныг Бурханд өргөжээ. Бурхан Абелын өргөлийг хүлээн авав.

Харин Каины өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлав. Бурхан түүнд хандан, "Хэрэв чи сайныг үйлдсэн бол чи миний тааллыг олох байсан бус уу" хэмээжээ.

Каины уур гарсангүй. Тэрээр хээр талд гаран дүү Абелруугаа дайрч түүнийг алав.

Бурхан Каинаас "Чиний дүү Абел хаана байна?" гэж асуув. "Би мэдэхгүй" гэж Каин худал хэлэв. "Би ямар дүүгийнхээ харгалзагч юм уу?" гэв. Бурхан Каиныг шийтгэн түүний тариалах чадварыг нь авч түүнийг хэрэн тэнүүчлэгч болгов.

Каин Бурхны оршихуйгаас явж Адам Евагийн охинтой гэрлэжээ. Тэдний гэр бүл өсөн үржсээр байлаа. Удалгүй Каины үр ач нар түүний байгуулсан хотыг дүүргэжээ.

Иймээс Адам Евагийн үр удам улам өсөн нэмэгдсээр байлаа. Тэр өдрүүдэд хүмүүс одоо үеийнхээс маш урт насалдаг байв.

Түүний хүү Сетийг төрөхөд Ева "Бурхан надад Абелын оронд Сетийг өглөө" гэлээ. Сет маш сүсэгтэй хүн байсан бөгөөд 912 насалж олон үр хүүхэд төрүүлжээ.

Үе өнгөрөх тусам энэ дэлхийн хүмүүс улам илүү ёс бус болсон байв. Эцэст нь Бурхан хүн төрлөхтөн болон бусад бүх амьтан жигүүртэнг устгахаар шийджээ. Бурхан хүнийг бүтээсэндээ харамсжээ. Гэвч нэгэн хүн Бурхны нүдэнд гэм зэмгүй байв.

Тэр хүн бол Ноа байв. Сетийн удмын хүн болох Ноа зөвт бөгөөд гэм зэмгүй нэгэн байлаа. Тэрээр Бурхантай хамт байв. Тэрээр гурван хүүдээ Бурханд дуулгавартай байхыг заажээ. Бурхан Ноаг маш онцгойгоор хэрэглэхээр төлөвлөж байв.

Төгсөв

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Хүүхдэд Зориулсан Библи

Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ? Бид хаанаас ирсэн бэ? Яагаад дэлхий дээр ийм их зовлон зүдгүүр байдаг вэ? Ямар нэг найдвар байдаг уу? Үхлийн дараа амьдрал бий юу? Дэлхийн жинхэнэ түүхийг уншиж байхдаа хариултуудыг олох.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Хүүхдэд зориулсан Библи, Inc.-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleforchildren.org/languages/mongolian/stories.php

Холбоотой төлөвлөгөө унших