Хүүхдэд Зориулсан БиблиЗагвар

Хүүхдэд Зориулсан Библи

8-с 1 дахь өдөр

Хэн биднийг бүтээсэн бэ? Бурхны үг Библид хүн төрөлхтөн хэрхэн үүссэн тухай гардаг. Эрт урьдын цагт, Бурхан хамгийн анхны хүнийг бүтээж түүнд Адам гэдэг нэр өгчээ. Бурхан тоос шорооноос хүнийг бүтээж, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад, хүн амьд оршигч болжээ. Адам Едэн гэдэг үзэсгэлэнтэй цэцэрлэг олжээ.

Бурхан Адамыг бүтээхээс өмнө гайхамшигтай зүйлсээр дүүрэн үзэсгэлэнтэй дэлхий ертөнцийг бүтээжээ. Бурхан өдөр өдрөөр уул нурууд, хээр тал, анхилам цэцэгс, өндөр модод, гоёмсог өдтэй шувууд мөн амтат бал гаргадаг зөгий, цэнхэр халим бас нойрмог дун хорхойг бүтээжээ. Үнэндээ Бурхан оршин байгаа бүгдийг бүтээжээ.

Хамгийн эхэнд Бурхан бүх зүйлийг бүтээхээс өмнө Бурхнаас өөр юү ч байхгүй байжээ. Ямар ч хүн юм уу газар эсвэл эд юмс байсангүй. Ямар ч гэрэл бас харанхуй байсангүй. Дээр бас доор ч гэж байсангүй. Өчигдөр мөн өнөөдөр ч гэж байсангүй. Зөвхөн Бурхан л байжээ. Тэгээд Бурхан эдгээрийг бүтээжээ.

Эхэнд Бурхан тэнгэр газарыг бүтээжээ.

Газар нь ямар ч хэлбэр дүрсгүй гүний гадаргуу дээр нь харанхуй бүрхэж байв. Тэгээд Бурхан "Гэрэл бий болог" гэж хэлэв.

Тэгээд гэрэл бий болов. Бурхан гэрлийг өдөр харанхуйг шөнө гэж нэрлэжээ. Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь анхны өдөр байлаа.

Хоёр дахь өдөр Бурхан далай тэнгис, нуурын усыг тэнгэрийн доор байранд байрлуулжээ. Гурав дахь өдөр Бурхан "Хуурай газар ил гараг" гэсэнд тэр нь ёсоор болов.

Бурхан мөн өвс ургамал, цэцэг, үрт ургамал, жимсний модод ургаг гэсэнд ёсоор болов. Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь гурав дахь өдөр байв.

Дараа нь Бурхан нар, сар, мөн хэн ч тоолж чадашгүй маш олон оддыг бүтээв. Үдэш болоод, өглөө болжээ. Тэр нь дөрөв дахь өдөр байлаа.

Далай тэнгисийн аварга амьтад болон шувууд Бурхны дараагийн төлөвлөгөөнд байлаа. Тав дахь өдөр Тэрээр аварга том загас, бяцхан жараахай, урт хөлт тэмээн хяруул бас уран жиргээч шувуудыг бүтээжээ. Бурхан газар дэлхий, далай тэнгисийг дүүргэ гэж бүх төрлийн загас мөн тэнгэр газар, далай дээгүүр нис гэж бүх төрлийн шувуудыг бүтээжээ. Үдэш болоод өглөө болов. Тэр нь тав дахь өдөр байлаа.

Үүний дараа Бурхан дахин зарлиг буулгав. Тэр "Газар дэлхий амьтдыг төрөл төрлөөр нь буюу таван хошуу мал," бүх төрлийн хорхой болон мөлхөгчид бий болог гэж хэлэв. Тэр амьтадын дунд хүчит заан болон завгүй нүх ухагч минжнүүд байлаа. Дүрсгүй сармагчинууд бас болхи хөдөлгөөнтэй матарууд байв. Мушгирсан өт бас хөгжилтэй жирхнүүд байлаа. Мөн урт хүзүүт анаашууд болон хүржигнэн дуугардаг муур ч хүртэл байлаа. Тэр өдөр бүх төрлийн амьтад Бурханаар бүтээгджээ. Үдэш болоод өглөө болов. Тэр нь зургаа дахь өдөр байв.

Зургаа дахь өдөр Бурхан онцгой нэгэн зүйлийг бүтээжээ. Хүнд хэрэгтэй бүх зүйл бэлэн болсон байв. Хээр талд хоол хүнс болон түүнд үйлчлэх амьтад байв. Тэгээд Бурхан "Бид Өөрсдийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, дэлхий дээрх бүгдийг захируулъя хэмээн айлдав." ТЭГЭЭД БУРХАН ӨӨРИЙН ДҮР ТӨРХӨӨР ХҮНИЙГ БҮТЭЭЖ БУРХНЫ ДҮР ТӨРХӨӨР ХҮНИЙГ БҮТЭЭЖЭЭ. .

Бурхан Адамд хэлсэн нь "Энэ цэцэрлэгээс юу дуртайгаа идэж болно. Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идэж огт болохгүй. Хэрэв чи түүнээс идвэл зайлшгүй үхнэ хэмээн айлдав."

Бас Эзэн Бурхан "Хүн ганцаараа байх нь сайн биш учир түүнд тохирох туслагчийг бүтээе хэмээн айлдав." Бурхан бүх араатан амьтад болон жигүүртэн шувуудыг Адамд авчирч өгөв. Адам тэр бүгдийг нэрлэжээ. Тэр маш ухаантай байсан учраас бүх амьтадад нэр өгчээ. Гэвч бүх араатан амьтад, жигүүртэн шувуудын дундаас түүнд тохирох туслагч олдсонгүй.

Бурхан Адамыг гүн нойронд автуулжээ. Түүнийг унтаж байх зуур Бурхан хавиргаас нь нэгийг суглан авч Адамын хавиргаар эмэгтэй хүнийг бүтээжээ. Бурхны бүтээсэн эмэгтэй хүн Адамд сайн тохирсон туслагч мөн байлаа.

Бурхан зургаан өдөрт бүх зүйлийг бүтээжээ. Дараа нь Бурхан долоо дахь өдрийг ерөөж энэ өдрийг амралтын өдөр болгов. Еден цэцэрлэгт Адам болон түүний эхнэр Ева хоёр Бурханы амласан төгс аз жаргалаар дүүрэн байв. Бурхан тэдний хангагч бас тэдний сайн найз нь байлаа.

Төгсөв

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Хүүхдэд Зориулсан Библи

Энэ бүхэн хэрхэн эхэлсэн бэ? Бид хаанаас ирсэн бэ? Яагаад дэлхий дээр ийм их зовлон зүдгүүр байдаг вэ? Ямар нэг найдвар байдаг уу? Үхлийн дараа амьдрал бий юу? Дэлхийн жинхэнэ түүхийг уншиж байхдаа хариултуудыг олох.

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн Хүүхдэд зориулсан Библи, Inc.-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://bibleforchildren.org/languages/mongolian/stories.php

Холбоотой төлөвлөгөө унших