1
Иохан 6:35
Ариун Библи 2013
Есүс тэдэнд —Амийн талх бол Би байгаа юм. Над уруу ирдэг нь өлсөхгүй, Надад итгэдэг нь хэзээ ч цангахгүй.
Yenzanisa
Ongorora {{vhesi}}
2
Иохан 6:63
Амь өгдөг нь Сүнс, мах бол ашиггүй юм. Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь билээ.
3
Иохан 6:27
Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла. Үүнийг Хүний Хүү та нарт өгөх болно. Учир нь Түүнийг Эцэг Бурхан тамгалсан юм гэлээ.
4
Иохан 6:40
Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Эцэгийн минь хүсэл юм. Эцсийн өдөрт Би түүнийг амилуулна гэж айлдлаа.
5
Иохан 6:29
Есүс тэдэнд —Та нар Түүний илгээсэн Нэгэнд итгэх нь Бурханы ажил мөн гэж хариулав.
6
Иохан 6:37
Эцэгийн Надад өгдөг бүхэн Над уруу ирнэ. Над уруу ирэгчийг Би огт хөөж гаргахгүй.
7
Иохан 6:68
Симон Петр Түүнд —Эзэн, бид хэн уруу явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна.
8
Иохан 6:51
Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм. Хэрэв хэн нэгэн энэ талхнаас идвэл, тэр мөнхөд амьдарна. Ертөнцийн амийн төлөө Миний өгөх талх бол мах бие минь юм гэж айлдлаа.
9
Иохан 6:44
Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй. Би түүнийг эцсийн өдөрт амилуулна.
10
Иохан 6:33
Учир нь тэнгэрээс буун ирж, ертөнцөд амийг өгдөг нь Бурханы талх юм гэлээ.
11
Иохан 6:48
Амийн талх бол Би байгаа юм.
12
Иохан 6:11-12
Тэгээд Есүс талхнуудыг авч, талархал өргөөд, суугсдад тарааж өгөв. Мөн загасыг ч хүссэнээр нь өгчээ. Хүмүүс цадсаны дараа Тэр шавь нартаа —Юу ч хаяхгүйн тулд үлдсэн цөвдлийг цуглуул гэв.
13
Иохан 6:19-20
Шавь нар нь хорин таваас гучин стадиа орчим газар сэлүүрдээд байтал Есүс нууран дээгүүр алхан завинд нь дөхөхийг хараад тэд айцгаалаа. Харин Есүс тэдэнд —Би байна. Бүү ай! гэж айлдав.
Pekutangira
Bhaibheri
Zvirongwa
Mavideo