Эхлэл 4
4
Абелыг Каин хөнөөв
1Адам Еватайгаа унтаж, эхнэр нь жирэмслэн Каиныг#4:1 Каин: евр. “олдсон” гэснээс гаралтай. төрүүлээд
—ЭЗЭНий ерөөлөөр би хүүтэй боллоо гэж хэлэв. 2Дахиад тэрээр Каины дүү Абелыг төрүүлжээ. Тэгээд Абел мал маллаж, Каин газар эдлэх болов. 3Хожим нь Каин газраас авсан үр жимснээсээ ЭЗЭНд өргөл болгон барьжээ. 4Абел бас хонин сүргийнхээ анхны төл болон түүнийхээ өөх тосноос өргөжээ. ЭЗЭН Абелыг болон түүний өргөлийг ойшоон хүлээж авсан боловч#Евр 11:4 5Каиныг болон түүний өргөлийг ойшоосонгүй. Каин ихэд уурлан, уруу царайлав. 6ЭЗЭН, Каинд
—Чи юунд уурлана вэ? Юуны учир уруу царайлна вэ? 7Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү?#4:7 ЭЗО-д чи инээмсэглэх бус уу? эсвэл Би чиний өргөлийг хүлээн авах байсан. Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой. 8Каин дүү Абелтайгаа ярьжээ. Дараа нь хээр талд байхдаа дүү Абел уруугаа дайрч, түүнийг цохиж алав.#Мт 23:35; Лк 11:51; 1Ио 3:12 9ЭЗЭН
—Чиний дүү Абел хаана байна? гэж Каинаас асуухад Каин
—Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу? гэж хариулав. 10ЭЗЭН
—Чи юу хийчихэв ээ? Чиний дүүгийн цус газраас Над өөд хашхирч байна.#Евр 12:24 11Газар амаа ангайж, чиний гараас дүүгийн чинь цусыг авсан тул чамд газраас хараал хүрч, 12чамайг газар хагалахад газар чамд дахин үр жимсээ хайрлахгүй. Чи газар дэлхийд зайгуул тэнүүлч болно гэв. 13Каин, ЭЗЭНд хандаж
—Миний шийтгэл хэрээс минь хэтэрсэн хүнд ажээ. 14Та өнөөдөр намайг газрын хөрснөөс зайлуулж байгаа учир би Таны оршихуйгаас далд орж, газар дэлхийд зайгуул тэнүүлч болно. Надтай уулзсан хэн боловч намайг ална гэжээ. 15ЭЗЭН түүнд
—Иймд чамайг алсан хэн боловч долоо дахин илүү хүнд шийтгэл хүлээх болно гэж хэлээд, Каинд тэмдэг тавьж, түүнтэй уулзсан хэн ч түүнийг алахааргүй болгов. 16Каин ЭЗЭНий оршихуйгаас гарч, Едений зүүн талд орших Нод гэдэг газарт нутаглан суух болжээ.
Иргэншил эхлэв
17Каин эхнэртэйгээ унтаж, эхнэр нь жирэмслэн Енохыг төрүүлэв. Каин хот байгуулж, түүнийгээ хүүгийнхээ нэрээр Енох гэж нэрлэлээ. 18Енох Ирадыг төрүүлж, Ирад Мехуиаелыг төрүүлж, Мехуиаел Метушаелыг төрүүлж, Метушаел Ламехыг төрүүлжээ. 19Ламех хоёр эхнэр авав. Нэгийнх нь нэр Ада, нөгөөгийнх нь нэр Зилла. 20Адагийн төрүүлсэн Иабал нь майханд суугч, мал сүрэгтний дээд өвөг болов. 21Түүний дүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачид ба лимбэчдийн дээд өвөг болов. 22Зилла бас Тубал-каиныг төрүүлжээ. Тэрээр хүрэл ба төмрөөр янз бүрийн эдлэл хийдэг дархан болжээ.#4:22 ЭНО-д төмрийн дархчуудын өвөг болжээ. Тубал-каины охин дүүг нь Наама гэдэг. 23Ламех эхнэрүүддээ хандан
Ада, Зилла, миний дуу хоолойг сонсоцгоо!
Ламехын эхнэрүүд ээ, миний үгийг сонсоцгоо!
Намайг шархдуулсны төлөө би нэгэн хүнийг алчихлаа.
Намайг гэмтээсний төлөө нэгэн залууг алчихлаа.
24Каины төлөө ногдох ял шийтгэл долоо дахин их бол,
Ламехын төлөө ногдох ял шийтгэл далан долоо дахин их байх болно гэв.#Мт 18:22
25Адам эхнэртэйгээ дахин унтаад, эхнэр нь хүү төрүүлж түүнийг Сет#4:25 Сет: евр. “өгсөн” гэснээс гаралтай. гэж нэрлэв.
—Каины алсан Абелын оронд Бурхан надад өөр нэг үр хайрлалаа гэв. 26Сет бас хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.
Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:
Эхлэл 4: АБ2013
Ìsàmì-sí
Pín
Daako
Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.

: