Эхлэл 5

5
Адамаас Ноа хүртэл
(1Шс 1:1–4)
1Адамын уг угсаа ийм билээ. Бурхан, хүнийг бүтээхдээ Бурханы дүр төрхөөр,#Эх 1:27–28 2эр эмээр нь тэднийг бүтээжээ. Тэдний бүтээгдсэн өдөр Бурхан тэднийг ерөөж, тэднийгээ хүн гэж нэрлэсэн юм.#Мт 19:4; Мк 10:6
3Адам зуун гучин жил амьдраад өөрийнхөө төрхтэй, өөрийнхөө дүртэй адилхан хүү төрүүлж, түүнийг Сет гэж нэрлэв. 4Сетийг төрснөөс хойш Адам найман зуун жил амьдарч бас үр хүүхдүүдтэй болжээ. 5Адам есөн зуун гучин нас наслаад үхэв.
6Сет зуун таван настайдаа Еношийг төрүүлжээ. 7Еношийг төрүүлснээс хойш Сет найман зуун долоон жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 8Сет есөн зуун арван хоёр нас наслаад үхэв.
9Енош ерэн настайдаа Кенаныг төрүүлжээ. 10Кенаныг төрүүлснээс хойш Енош найман зуун арван таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 11Енош есөн зуун таван нас наслаад үхэв.
12Кенан далан настайдаа Махалалелыг төрүүлжээ. 13Кенан Махалалелыг төрүүлснээс хойш найман зуун дөчин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов. 14Кенан есөн зуун арван нас наслаад үхжээ.
15Махалалел жаран таван настайдаа Иаредыг төрүүлжээ. 16Махалалел Иаредыг төрүүлснээс хойш найман зуун гучин жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов. 17Махалалел найман зуун ерэн таван нас наслаад үхжээ.
18Иаред зуун жаран хоёр настайдаа Енохыг төрүүлжээ. 19Иаред Енохыг төрүүлснээс хойш найман зуун жил амьдарч, үр хүүхдүүдтэй болов. 20Иаред есөн зуун жаран хоёр нас наслаад үхжээ.
21Енох жаран таван настайдаа Метуселаг төрүүлжээ. 22Метуселаг төрүүлснээс хойш Енох гурван зуун жил Бурхантай хамт явж, үр хүүхдүүдтэй болжээ. 23Енох гурван зуун жаран тав наслав. 24Енох Бурхантай хамт явж байсан ба түүнийг Бурхан авч явсан учир тэрээр дэлхийд байсангүй.#Евр 11:5; Иуд 14
25Метусела зуун наян долоон настайдаа Ламехыг төрүүлжээ. 26Ламехыг төрүүлснээс хойш Метусела долоон зуун наян хоёр жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 27Метусела есөн зуун жаран есөн нас наслаад үхэв.
28Ламех зуун наян хоёр настайдаа хүү төрүүлжээ. 29Ламех түүнийг Ноа#5:29 Ноа: евр. “амарлил, уужрал” гэсэнтэй төстэй. гэж нэрлээд “ЭЗЭНий хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажил болон гарын маань бэрхшээл зүдүүрээс энэ хүү биднийг амарлиулна” гэж хэлжээ. 30Ноаг төрүүлснээс хойш Ламех таван зуун ерэн таван жил амьдарч, үр хүүхдүүдтэй болжээ. 31Ламех долоон зуун далан долоон нас наслаад үхэв.
32Ноа таван зуу насалсныхаа дараа Шем, Хам, Иафетыг төрүүлжээ.

Àwon tá yàn lọ́wọ́lọ́wọ́ báyìí:

Эхлэл 5: АБ2013

Ìsàmì-sí

Pín

Daako

None

Ṣé o fẹ́ fi àwọn ohun pàtàkì pamọ́ sórí gbogbo àwọn ẹ̀rọ rẹ? Wọlé pẹ̀lú àkántì tuntun tàbí wọlé pẹ̀lú àkántì tí tẹ́lẹ̀