Франсис Чантай хамт Галзуу ХайрЗагвар

Crazy Love With Francis Chan

7-с 2 дахь өдөр

“Та энэ бүлгийг дуусгаж чадахгүй ч байж болох юм"

Та үүнийг уншиж дуусгахаасаа өмнө нас барж ч болох юм. Эсвэл таныг үүнийг уншиж байх үед би нас барж ч болох юм. Өнөөдөр. Эсвэл хоромын төдийд ч энэ бол боломжтой зүйл.

Жирийн өдрүүдэд бид өөрсдийгөө л гэж амьдардаг. Жирийн өдрүүдэд бид Бурханы талаар нэг их эргэцүүлж боддоггүй. Жирийн өдрүүдэд бид амьдрал бол ердөө л уур манан мэт гэдгийг мартаж орхидог.

Хэзээ нэгэн цагт хормын төдийд л та мөхнө гэдэгт, өнөөдөр та үхэж ч магадгүй гэдэгт үнэхээр итгэдэг үү? Эсвэл эсрэгээрээ та мөхөшгүй нэгэн үү?

Хэдэн жилийн өмнө миний зүрх дэлсэж өвдсөн тэр үеийг хүртэл миний зүрх хэзээ ч өмнө нь өвдөж байгаагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам давтамж нь нэмэгдэж миний санааг зовоох болсон юм.

Үнэнийг хэлэхэд, би асуудал юунд байгааг сайн мэдэж байлаа. Би амархан стрессдэж, бухимддаг болсон байв. Энэ үе нь Христ мэндэлсэн баярын үе байсан бөгөөд, надад бодох, санаа тавих олон ажлууд байсан.

Гэвч Христ мэндэлсэн баярын өмнөх орой асуудал улам хурцдаж, би цуглааны дараа түргэн тусламж руу явмаар байгаагаа эхнэртээ хэллээ. Цуглааны үеэр би өөрт байгаа бүх санаа зоволт, ачаа дарамтаа Бурханд даатгасан юм. Гэтэл өвчний шинж тэмдгүүд аажмаар алга болж, би эмчид хэзээ ч очоогүй.

Асуудлууд намайг бүчин авах үед—өөрийн амьдрал, гэр бүл, ажлаасаа болж стрессдэх үед—нөхцөл байдал нь Үргэлж баяртай бай гэсэн Бурханы тушаалаас илүү чухал гэж боддог байснаа нуух юун. Өөрөөр хэлбэл миний үүрэг хариуцлага чухал ач холбогдолтой учир өөрийгөө Бурханд дуулгаваргүй байх “эрх”-тэй гэж боддог байлаа.

Би үргэлж энэ сургамжаасаа дахин суралцдаг. Би Бурханы ариунаас өчүүхэнийг олж харах төдий болсон хэдий ч, амьдрал бол бүхэлдээ миний тухай бус Бурханы тухай гэдгийг мартаж орхидог мулгуу нэгэн.

* Амьдрал бол нүд ирмэхийн төдий хурдан гэдэг талаар та хэр их боддог вэ? Таныг илүү ил тод, хайраар дүүрэн, итгэлээр дүүрэн амьдрахад энэ ухаарал хэрхэн тус болох боломжтой вэ?

Төгсгөлд нь энэхүү бичлэгийг үзээд ярилцсан сэдвүүдийн талаар эргэцүүлээрэй:

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Crazy Love With Francis Chan

Энэхүү уншлагын төлөвлөгөөг "Нью-Йорк Таймс" сонины хамгийн шилдэг борлуулалттай ном болох Франсис Чаны бичсэн "Галзуу хайр" номоос бэлтгэлээ. Тэрээр номдоо Бурханы бидэнд хандсан үлэмж их хайранд гүн умбах, мөн бид тэр хайранд хэрхэн зохистой хариу үзүүлэх талаар өгүүлсэн. Үүгээр ч зогсохгүй, Бурханы агуу байдал, Түүний мөнхийн сүр жавхлан ба бидний дэлхий дээрх түр зуурын амьдралын хоорондох асар том ялгааг эргэцүүлэн бодохыг уриалжээ.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг ашиглах эрхийг олгосон Давид Си Күүкэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочилно уу: http://www.dccpromo.com/crazy_love/

Холбоотой төлөвлөгөө унших