Франсис Чантай хамт Галзуу ХайрЗагвар

Crazy Love With Francis Chan

7-с 5 дахь өдөр

“Ариун Бурханд үлдэгдлээрээ үйлчлэх нь”

Иаков 2:19-р эшлэлд ийнхүү хэлсэн,“Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг— бөгөөд бэмбэгнэдэг юм.”Зөвхөн зөв теологийг олж аваасай гэж Бурхан биднээс хүсдэггүй; Тэрээр Өөрийг нь таньж мэдэн, Өөрийг нь хайрлаасай гэж биднээс хүсдэг. 1 Иохан 2:3-4-р эшлэлүүдэд ийнхүү хэлсэн, “ Бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ.‘Түүнийг би мэднэ’гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нь худалч бөгөөд түүнд үнэн алга.”

Намайг галзуу гэж дуудаж олно, гэхдээ эдгээр эшлэлүүд нь Бурханыг таньж мэднэ гэж хэлэх хэдий ч Түүний тушаалуудыг сахидаггүй хүн бол худалч нэгэн бөгөөд тэр хүний дотор үнэн огт байхгүй гэж хэлж байгаа гэж би бодож байна.

Бид дагалдагч бололгүйгээр Христитгэлтэн байх боломжтой гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгвэл Есүсийн бидэнд хандан хэлсэн хамгийн сүүлчийн үгс нь яагаад яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа гэсэн үгс байсан юм бол? “Гэвч, хэрэв энэ нь тийм ихийг шаардсан бол, ямар нэгэн зүйлд үүрэг хариуцлага хүлээлгүйгээр диваажинд очдог хүмүүсийн нэгэн адилаар зүгээр л Христитгэлтнүүд бай гэж тэдэнд хэлээрэй гэж Тэрээр нэмж хэлээгүй болохыг нь та анзаарах болно.”

Жинхэнэ Христитгэлтнүүд энэ номыг уншаад өөрсдийнхөө авралд эргэлзэж эхлэхийг би хүсэхгүй байна. Христийг хайрлахад бүтэлгүйтсэн оролдлогын маань ид дунд Түүний өршөөл биднийг хучин байдаг.

Хүн бүрийн амьдралд бүлээн хэсгүүд, үйлдлүүд байдаг; энд л ойлгогдошгүй, бялхсан өршөөл оршин байдаг. ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй. Өршөөлд нь төгсгөл үгүй болохыг Бичээс дээр харуулсан. Өглөө бүр Түүний өршөөл нь цоо шинэ (Гашуудал 3-р бүлэг). Түүний нигүүлсэл хангалттай (2 Коринт 12:9). Ямар нэгэн алдаа гаргах үедээ, та анхнаасаа л жинхэнэ Христитгэлтэн байгаагүй гэсэн үг юм гэж би хэлж байгаа юм биш. Хэрэв энэ нь үнэн байсан бол Христийг дагаж чадах хүн гэж ганц ч байхгүй байх байсан.

*Христитгэлтний үр жимсийг та өөрийнхөө амьдралд ургахыг нь харж байна уу? Түүний тушаалуудыг дагаж буйг, Христийн хайрыг таниас бусад хүмүүс олж харж байна уу? Хэрэв зориг танд байвал, Түүний өгсөн тушаалуудыг болон Христийг миний үйлдлүүд тусган харуулж чадаж байна уу үгүй юу гэдгийг өөрийгөө сайн мэддэг нэгэнээс асуу.

Төгсөлд нь, энэ бичлэгийг үз, ярилцсан зүйлсийг тунгаан бод:

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Crazy Love With Francis Chan

Энэхүү уншлагын төлөвлөгөөг "Нью-Йорк Таймс" сонины хамгийн шилдэг борлуулалттай ном болох Франсис Чаны бичсэн "Галзуу хайр" номоос бэлтгэлээ. Тэрээр номдоо Бурханы бидэнд хандсан үлэмж их хайранд гүн умбах, мөн бид тэр хайранд хэрхэн зохистой хариу үзүүлэх талаар өгүүлсэн. Үүгээр ч зогсохгүй, Бурханы агуу байдал, Түүний мөнхийн сүр жавхлан ба бидний дэлхий дээрх түр зуурын амьдралын хоорондох асар том ялгааг эргэцүүлэн бодохыг уриалжээ.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг ашиглах эрхийг олгосон Давид Си Күүкэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочилно уу: http://www.dccpromo.com/crazy_love/

Холбоотой төлөвлөгөө унших