Франсис Чантай хамт Галзуу ХайрЗагвар

Crazy Love With Francis Chan

7-с 7 дахь өдөр

“Таны хамгийн сайн сайхан амьдрал… хараахан ирээгүй байгаа”

Яг одоо та тодорхой сонголт хийх хэрэгтэй гэдгийг магадгүй аль хэдийнээ ухаарсан байх: нэг бол үлдэгдэл зүйлсээрээ Бурханд үйлчлэхтэй адилхан амьдрал болдогоороо болж л байг гэсэн сонголт эсвэл Христ рүү идэвхитэйгээр гүйх сонголт.

Түүнээс гадуурх зүйлсээс сэтгэл ханамжийг эрж хайх нь ямар мунхаг зүйл болохыг та ойлгож байна уу? Бүх зүрх сэтгэлээрээ Түүний өмнө бууж өгөхөөс өөр ямар ч арга замаар Бурханд таалагдах нь боломжгүй болохыг та ойлгож байна уу? Бидний Ариун Эцэг, Анд минь болох Бурхантай чин сэтгэлээсээ дотно харилцаанд алхахын гоо үзэсгэлэн, үүнээс ирэх гүн гүнзгий баяр хөөрийг та ойлгож байна уу? Аюулгүй байдлыг хүсдэгээсээ илүүтэйгээр Бурханыг та харахыг хүсч байна уу?

Магадгүй та эдгээр асуултуудад тийм гэж хариулсан хэдий ч энэ нь ямар үр дүнд хүргэх талаар, урсгал даган ямар сонголтууд хөвж буй талаар мэдэхийг хүсч байж болох юм. Энд би нэг жишээг татмаар байна.

Таны урьд машинаа хэт удаан барьж буй хүн, таны худалдан авсан зүйлсийг скайнердахаасаа илүүтэйгээр тантай ярихыг чухалчлах дэлгүүрийн кассчин, уур ундууцалгүйгээр ярилцах ямар ч боломжгүй мэт санагдах гэр бүлийн гишүүн гэх мэт харилцаа тогтоох хүн бүрийг Христ— гэж харвал таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ?

Матай 25-р бүлэгт Есүс зарим хүмүүсийг хийсэн зүйлсийнх нь төлөө ерөөдөг. Гайхширсан тэдгээр хүмүүс ийнхүү асуудаг,“Эзэн, бид хэзээ өлсөж байхыг тань хараад хооллож, цангахад тань уух юм өгсөн бэ? Хэзээ бид харь хүн байсныг тань хараад, урьж оруулан нүцгэн байхад тань хувцасласан бэ? Хэзээ бид өвчтэй байхыг тань хараад, эргэж, шоронд байхад тань очсон юм бэ?”

Түүний хариулт үнэхээр гайхалтай хариулт байсан:“Хаан тэдэнд‘Үнэнээр Би та нарт хэлье. Та нар энэ ах дүүсийн минь дорд нэгэнд ийн үйлдсэн бол Надад хийсэн хэрэг.’” Бид ядуу зүдүү, зовсон хүмүүст хэрхэн тусалж байгаагаараа Бурханыг гэсэн илэрхий хайраа харуулж байдаг хэмээн Есүс хэлж байна. Ядуу зүдүү, зовж шаналсан хүмүүст Христэд хандаж байгаатай адилхан хандахыг Тэрээр биднээс хүсдэг.

*Өдөр бүр таардаг хүмүүстэйгээ Христтэй харилцаж буй мэтээр та харилцдаг уу? Тэдгээр“дорд нэгэнд”өөрөөсөө гарз хохирол гарган та тусалдаг уу? Христийн хайрыг хуваалцах тэдгээр боломжуудыг олж харахын тулд та зүрх сэтгэлдээ болон тархиндаа ямар шинэ холболтуудыг хийж эхлэх боломжтой вэ?

Эцэст нь, энэ сэдвийг улам илүү хөндөх бичлэгийг маань үзнэ үү:

Энэ уншлагын төлөвлөгөө танд таалагдсан уу? Таалагдсан бол, номыг хүлээн авах боломжтой болохын тулд энд нэрээ оруулна уу

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Crazy Love With Francis Chan

Энэхүү уншлагын төлөвлөгөөг "Нью-Йорк Таймс" сонины хамгийн шилдэг борлуулалттай ном болох Франсис Чаны бичсэн "Галзуу хайр" номоос бэлтгэлээ. Тэрээр номдоо Бурханы бидэнд хандсан үлэмж их хайранд гүн умбах, мөн бид тэр хайранд хэрхэн зохистой хариу үзүүлэх талаар өгүүлсэн. Үүгээр ч зогсохгүй, Бурханы агуу байдал, Түүний мөнхийн сүр жавхлан ба бидний дэлхий дээрх түр зуурын амьдралын хоорондох асар том ялгааг эргэцүүлэн бодохыг уриалжээ.

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг ашиглах эрхийг олгосон Давид Си Күүкэд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар зочилно уу: http://www.dccpromo.com/crazy_love/

Холбоотой төлөвлөгөө унших