FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй ЦагЗагвар

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

7-с 1 дахь өдөр

Бүү шүүмжил, харин залруул

Гараандаа

Намайг дасгалжуулагч болохоор ажиллаж эхлэж байх үед хүмүүс надад эргэлзэж байлаа. Би хүн загнаж чаддаггүй хүн л дээ. Хүн тус бүртэй тулж ажиллана гэдэг надад бэрх байлаа. Тамирчдаа хянаж чадах эсэхэд минь хүмүүс итгэхгүй байсан юм. Миний дасгалжуулалтын арга барилд хүмүүс яаж хандах бол? Бүхэл бүтэн багийг би яаж хариуцаж авч явах вэ? 

Миний арга барил хэзээд хүмүүсийг сэдэлжүүлж, урамшуулах, заах хэлбэр байсаар ирсэн. Хүмүүсийг илүү сайн болоосой гэж би ямагт хүсдэг. Энэ бол залруулах арга барилын цаадах гол санаа. Хүмүүсийг нураах биш, илүү сайжрахад нь туслах гэсэн үг. Хүмүүс буруу юм хийхэд нь буруу байсныг нь хэлж өгөх хэрэгтэй, гэхдээ гол зорилго нь илүү сайн тоглогч, илүү сайн хүн болоход нь туслах явдал юм. 

Ямар ч “найраа”-гүйгээр явагдах ёстой, тийм байхаас ч өөр аргагүй зүйлс амьдралд бий. Зөрчвөл шийтгэл нь товлогдсон, бүгд үүнийг мэдэж байдаг. Харин тоглолтын дүрэм зөрчигдсөн, та түүнийг залруулах ёстой бол хурц шүүмжлэлээс татгалзаж, хайраар сахилгажуулах нь хамгийн тохиромжтой. Ийм арга барил тухайн хүнд зан үйлээ өөрчлөх сайхан боломжийг өгнө. 

Есүс түүхээр дамжуулан аливааг засч, залруулдаг байсан. Тэр бас үлгэр жишээ үзүүлж байв. Тэр аливааг илчлэн, илрүүлдэг байсан. Тэрээр зүгээр л “Наадах чинь зөв, наадах чинь буруу байна” гээгүй. Хүмүүсийг бодуулснаар Есүс засч, залруулдаг байжээ. Түүнийг дагалдагч нараа залруулахад, өөрсдийнх нь сайн сайхны төлөө ингэснийг тэд ойлгож үлддэг байлаа. 

Өнөөгийн нийгэмд засч, залруулаад өгөхөд хүлээж авдаг залуучууд зайлшгүй хэрэгтэй байна. Залуу үеийнхэн заримдаа залруулга хүлээж авах дургүй байдаг нь, өмнө нь тэднийг засч, залруулахдаа яаж хандаж байснаас болдог. Шүүмжлэл байдлаар хардаг учраас тэд залруулгын эсрэг тэрсэлдэг. Арга хэмжээ авах ёстой үед эрх мэдлээ далайлгаад өнгөрөх шиг амар зүйл үгүй. Цаг хугацаа, тэвчээр шаарддаг учраас л харилцаа тогтоох гэдэг хэцүү асуудал байдаг. 

Харин Есүсийн хэрэглэсэн залруулгын аргыг хэрэглэн, шүүмжлэхээс зайлсхийж чадвал бид удаан настай харилцаа тогтоож, халамж доороо байгаа хүмүүстээ илүү сайн нөлөөлж чадна. Тони Данги /Tony Dungy/

Урагшаа яв

1. Та сахилгажуулах ямар арга барил хэрэглэдэг вэ?

2. Залруулга, шүүмжлэл хоёр ямар ялгаатай вэ? 

3. Та шүүмжлэлээ багасгаж, илүү урамшуулдаг дасгалжуулагч болохын тулд юу хийж болох вэ?

Дасгал хийх

Сургаалт үгс 3:11-12; Еврей 12:11; 2 Tимот 3:16-17

Хувийн бэлтгэл

Залбирал: Ааваа, намайг хайрлаж, залруулгаар дамжуулан өсөхөд минь тусалж байгаад баярлалаа. Бусдыг засч залруулах Есүсийн арга барилыг, зааж, нөлөөлж байгаа хүмүүстээ үлгэрлэн харуулахад минь туслаач. Амен. 

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

Дасгалжуулагч та бол тамирчдаа бэлтгэж, удирдан чиглүүлснээр ялалтанд хүрэхэд нь урам зориг хайрлах эх сурвалж юм. Гэвч дасгалжуулагч хүний завгүй амьдрал таны эрч хүч, урам зоригийн ундарга болох Библийг судлах цагаас хулгайлсаар байх вий. Өдөр тутам өмнө чинь тулгарч болох саадыг давах хүчийг авахын тулд Бурхантай цаг өнгөрөөх нь таны ялалтын стратеги байх болно. Дасгалжуулагчийн зүрх сэтгэл хэмээх чимээгүй цаг таныг Есүс Христтэй холбож, Библийг дасгалжуулалтай холбоход чинь туслах болно.

More

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бид FCA-д талархаж байгаагаа илэрхийлье. Нэмэлт мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү: http://fca.org