FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй ЦагЗагвар

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

7-с 7 дахь өдөр

Эзэнийг хүлээ

Гараандаа

Би ахлах дасгалжуулагчийн анхны ажлаа 1982 онд Илиной мужийн Роктоны Хононега ахлах сургуулиар эхэлж байсан юм. Охидын сагсан бөмбөгийн баг гурван жил ямар ч ялалт авч чадаагүй байлаа. Бүх юм салан задгай, эмх замбараагүй, зарим сурагчидтай ажиллахад маш хүнд нөхцөл байдал намайг угтан авсан юм. 

Ажлаа эхэлснээс хойш багаа алхам алхмаар сургаж, шинэ соёл, шинэ дүрх төрх, мөн чанар бүхий хөтөлбөртэй болгов. Эхний жил бид 22 удаа хожигдов. Дараа жил нь гурван тоглолтод ялж, түүний дараа жил 17 тоглолтод ялалт байгуулав. Харин дараа жил нь 21 тоглолтод ялж аваргаар тодрон, бүсийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн рүү ахив. Дөрвөн жилийн дотор бид үнэмлэхүйц ахиц гаргасан нь амаргүй даваа байж, асар их тэвчээрийг шаардсан юм. 

Аливаа зүйл тэр дороо бүтэхгүй бол урам хугарч, амархан шантардаг. Бид асар хурдтай нийгэмд амьдарч байна. Бид бүхнийг одоо авахыг хүсдэг. 5 минутын дотор бургер бэлэн байхыг хүснэ, тоглолтын цагийг одоо байлгах гэнэ, аваргын төлөөх тэмцээн өнөөдөр байгаасай гэж хүснэ. Тэвчээргүй учраас бид сулбайж, шийдэмгий байдлаа алдаж эхэлдэг. 

Исаиа 40-р бүлэгт хэрвээ бид тэвчээртэй байж, бүх зүйл дээр Бурханд итгэж найдвал Тэр бидний хүчийг шинэчлэх болно гэдгийг эш үзүүлэгч сануулсан байдаг. Итгэх нь гол түлхүүр юм. Агуу тэвчээрт хүрэхийн тулд бид дуудлагатаа итгэх ёстой. 

Бурхантай харилцах харилцааны тань гол үндэс итгэл байдаг л бол, хэр хурдан, хэр удаан, хэдэн өдөр, сар, жил болсон ч хамаагүй Түүний мөнхийн зорилгыг хүлээх тэвчээр, зан чанар танд байх л ёстой. – Дэб Паттерсон /Deb Patterson/

Урагшаа яв

1. Танд тэвчээр суулгахын тулд Бурхан хэцүү нөхцөл байдал өгч байсан уу?

2. Исаиа 40:29-31-г унш. Хүнд хэцүү үед тэвчээртэй байхыг энэ бичээс танд хэрхэн ятгаж байна вэ? 

3. Бурхантай харилцах харилцааны тань гол үндэс итгэл мөн үү?

Дасгал хийх

Дуулал 40; Сургаалт үгс 3:5-6; Исаиа 40:28-31

Хувийн бэлтгэл

Аав аа, Амьдралд минь хандсан төлөвлөгөөнд тань тэвчээртэй байхад надад туслаач. Хэцүү үед Танд итгэж, Таниас ирэх хүчинд найдаж, Таны хүссэн хүн болоход туслаач. Амен. 

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй Цаг

Дасгалжуулагч та бол тамирчдаа бэлтгэж, удирдан чиглүүлснээр ялалтанд хүрэхэд нь урам зориг хайрлах эх сурвалж юм. Гэвч дасгалжуулагч хүний завгүй амьдрал таны эрч хүч, урам зоригийн ундарга болох Библийг судлах цагаас хулгайлсаар байх вий. Өдөр тутам өмнө чинь тулгарч болох саадыг давах хүчийг авахын тулд Бурхантай цаг өнгөрөөх нь таны ялалтын стратеги байх болно. Дасгалжуулагчийн зүрх сэтгэл хэмээх чимээгүй цаг таныг Есүс Христтэй холбож, Библийг дасгалжуулалтай холбоход чинь туслах болно.

More

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бид FCA-д талархаж байгаагаа илэрхийлье. Нэмэлт мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү: http://fca.org