FCA: Дасгалжуулагчийн Зүрх Сэтгэл Чимээгүй ЦагЗагвар
Дасан зохицож сур
Гараандаа
Сэнт Жоны их сургуулийн ахлах дасгалжуулагч байхдаа би ертөнцийн оргилд гарсан мэт л байлаа. 2003 он байсан бөгөөд манай баг улсын аварга болж, би нэг номын хамтран зохиогч болж, кинонд ч дүр бүтээгээд амжив. Гэвч хэдхэн сарын дараа гэхэд би ажлаасаа халагдаж, дасгалжуулагч хийх ямар ч аргагүй болов. Дахиж хэзээ ч дасгалжуулагч хийхгүй гэж бодож байлаа.
Ингээд эхнэр бид хоёр Флорида руу нүүж, нэгэн сүмтэй холбогдон тэнд Бурхан миний зүрхэнд үнэхээр хүрсэн юм. ESPN сувагт хэсэг ажилласны дараа Флоридагийн Атлантын их сургуульд ахлах дасгалжуулагч болох боломж нээгдэв. Олон зүйлд дасан зохицох шаардлагатай боллоо. Атлантын их сургуульд бага хэмжээний хөтөлбөртэй ажиллана гэдэг нь анхааралд төдийлөн өртдөггүй тамирчидтай ажиллана гэсэн үг бөгөөд нилээдгүй тэвчээр шаардана. Тамирчидаа спортын ур чадвар болон бие бялдрын хувьд өсч төлөвшихөд нь цаг өгөх хэрэгтэй байлаа.
Энэ ажил надад дасан зохицох чадвар хийгээд уян хатан байдлын талаар ихийг сургасан билээ. Нөхцөл байдал байнга л өөрчлөгдөж, хэрвээ дасан зохицож чадахгүй бол ялан дийлэх тухай бодох ч хэрэггүй болно.
Элч Паул бидэнд дасан зохицох тухай Библийн хамгийн гайхалтай жишээг харуулсан байдаг. Тэрээр хэсэг зуур ядууст сайнмэдээг тарааж явснаа, төд удалгүй захирагчид, эрх баригчдад Эзэнийг тунхаглаж байлаа. Мөнхийн хаанчлалын төлөө Паул бүх хүнд бүх юм нь болж явсан билээ.
Бурханы замаар замнана гэдэг салхи шуургатай жимээр ч туулуулж болох бөгөөд Бурхан таныг тэнд хир удаахыг хүснэ тэр хэмжээгээр удах шаардлага тулгарч мэдэх юм. Ийм үед ч та Бурханы хараа халамжинд байгаагаа мэдэж л байгаа бол, Тэр танд тэвчээр суулгаж, удирдагч хүнд тулгарч болох бүх л нөхцөл байдалд дасан зохицож сурахад тань тусалж байгааг олж харах болно. – Майк Жарвис /Mike Jarvis/
Урагшаа яв
1. Өнгөрсөнд та өөрчлөлтөд хэр сайн дасан зохицож байсан бэ?
2. Өөрчлөлтийн энэ цаг үеийг Бурхан илүү агуу зүйлд таныг бэлтгэхийн тулд хэрхэн ашигласан бэ?
3. Дасан зохицох чадвар сайтай байх нь танд зориулсан Бурханы замыг дагахад тань хэрхэн тусалж болох вэ?
Дасгал хийх
1 Коринт 9:19-23; 2 Tимот 4:2-5
Хувийн бэлтгэл
Аав аа, амьдралыг минь хянан захирдагт баярлалаа. Урт удаан, салхи шуургатай замыг надтай хамт туулсанд тань баярлалаа. Таны төлөвлөгөөнд дасан зохицож, өөрчлөлтийн үед Танд итгэхэд надад туслаач. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Дасгалжуулагч та бол тамирчдаа бэлтгэж, удирдан чиглүүлснээр ялалтанд хүрэхэд нь урам зориг хайрлах эх сурвалж юм. Гэвч дасгалжуулагч хүний завгүй амьдрал таны эрч хүч, урам зоригийн ундарга болох Библийг судлах цагаас хулгайлсаар байх вий. Өдөр тутам өмнө чинь тулгарч болох саадыг давах хүчийг авахын тулд Бурхантай цаг өнгөрөөх нь таны ялалтын стратеги байх болно. Дасгалжуулагчийн зүрх сэтгэл хэмээх чимээгүй цаг таныг Есүс Христтэй холбож, Библийг дасгалжуулалтай холбоход чинь туслах болно.
More
Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бид FCA-д талархаж байгаагаа илэрхийлье. Нэмэлт мэдээллийг доорх хаягаар орж үзнэ үү: http://fca.org