Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамжЗагвар

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

14-с 10 дахь өдөр

Юуны Талаар Бодож Байгаадаа Болгоомжтой Ханд

Эзэний хуулийг тэрээр бахдаж, энэ хуулийг (тушаалууд, зааврууд, Бурханы сургаалууд) өдөр шөнөгүй бясалгана (тунгаан бодож, судлах). Урсгал усны дэргэд тарьсан [нүүлгэсэн] мод адил ургацын цагт жимсээ ургуулж, навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд амжилтыг авчирна [бүрэн төлөвшилд хүрэх]. - Дуулал 1:2-3

Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Үгийг тань зүрхэндээ би хадгалав... Би тушаалуудыг тань бясалгаж, Таны замуудыг эргэцүүлэх болно [Таны хуулиас бий болсон амьдралын замууд]. - Дуулал 119:11,15

Компьютерийн эриний эхний үед тэд “Хогийг оруулах, хогийг гадагшлуулах” гэж ярьдаг байлаа. Тэр нь тухайн компьютер зөвхөн оруулсан өгөгдлийн дагуу л ажилладаг гэдгийг тайлбарладаг арга зам байсан юм. Хэрэв бид өөр үр дагаваруудыг хүсдэг бол өөр мэдээллүүдийг өөрсдөдөө оруулах хэрэгтэй. 

Компьютерийн хувьд бол ихэнх хүмүүс тэрхүү ойлголтыг ямар ч төвөггүй ойлгодог хирнээ, тэр нь тэдний бодол санаатай холбогдоод ирэхээр харин тэд ухаарч чадахаа больчихдог юм шиг санагддаг. Магадгүй тэд түүнийг ойлгохыг хүсдэггүй байх. Тиймээс маш олон зүйлс тэднийг анхаарлаа хандуулж, төвлөрүүлэхийг хүсэн шаардаж байдаг. Тэдгээр нь зөвхөн гэм нүгэлтэй зүйлс биш байдаг. Хэдийгээр түүнд бүх юм зөвшөөрөгддөг гэсэн ч бүх юм тустай биш гэж элч Паул хэлсэн байдаг (1Коринт 6:12 харах)

Хэрэв та оюун санааны тулалдаанд ялж, дайснаа ялахыг хүсэж байгаа бол анхаарлаа хаана төвлөрүүлэх нь маш чухал байдаг. Та Бурханы Үгийг илүү бясалгах тусам улам бүр хүчтэй болох бөгөөд ялалтанд хүрэх нь танд илүү амархан болж ирдэг. 

Маш олон итгэгчид Библийг бясалгах болон Библийг унших хоёрын хоорондох ялгааг ойлгодоггүй. Тэд Бурханы Үгийг унших бүртээ Бурханы гүн гүнзгий зүйлүүдийг өөрсдөдөө шингээн авч байна гэж бодох дуртай байдаг. Олон хүмүүс Библийг бүлэг бүлгээр нь уншдаг бөгөөд тухайн бүлгийн хамгийн сүүлийн эшлэлд хүрэх үедээ тэд юу уншсан тал дээрээ маш бага ойлголттой байдаг. Бурханы Үгийг бясалгадаг хүмүүс бол тэдгээрийг боддог хүмүүс юм. Нухацтай боддог хүмүүс юуны талаар уншиж байгаагаа тунгаан боддог. 

Тэд магадгүй дараах үгсийг хэлээгүй байж болно, гэвч тэд бол “Бурхан минь, надтай ярьж, надад заагаач. Би Таны Үгийг тунгаан бодох зуур үгнийхээ гүн гүнзгий байдлыг надад илчлээч” гэж хэлж байдаг билээ. 

Өмнөх хуудсанд би Дуулал 1-ээс иш татсан. Тэр дуулал нь ивээгдсэн хүнийг тодорхойлсон тодорхойлолтоор эхэлж, тэгээд тухайн хүнээс гарах зөв үйлдлүүдийг нь тодотгож хэлсэн. Дууллыг бичсэн хүн тэдгээр бясалгагч хүмүүс, түүнийг өдөр шөнөгүй хийдэг хүмүүс үр жимстэй мод шиг ... бөгөөд тэдний хийж буй бүх зүйл нь амжилтанд хүрэх болно гэж бичсэн байдаг. 

Дууллыг бичигч нь Бурханы Үгийн талаар бясалгаж, тунгаан бодвол үр дүнг авчрах болно гэдгийг маш тодорхой харуулсан байдаг. Бурхан гэж хэн бэ, Тэр танд зориулж юу хэлж байна гэдгийг тунгаан бодвол та өсөх болно. Энэ бол үнэхээр энгийн зүйл юм. Үүнийг өөр өнцгөөс нь авч үзвэл та юун дээр анхаарлаа төвлөрүүлж байна яг л түүнийгээ дагана гэсэн үг юм. Хэрэв та Бурханы хайр, хүч чадлын талаар уншиж, түүнд өөрийн оюун бодлоо төвлөрүүлэх юм бол та яг л тийм байдлаар үйлдэх болно. 

Элч Паул үүнийг Филиппой 4:8-д маш сайхнаар хэлсэн байдаг: “... Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа [тэдгээр дээр өөрсдийн бодол санаагаа төвлөрүүл].” 

Гунигтай зүйл бол ихэнх итгэгч нар Бурханы Үгийг судлах тал дээр өөрсдийн хичээл зүтгэлээ тэгтлээ гаргадаггүй. Тэд бусдын зааж, сургаал номолж байгааг сонсохын тулд явдаг бөгөөд магадгүй номлолтой бичлэгүүдийг сонсож, Библийг хаяадаа нэг уншдаг. Гэхдээ тэд Бурханы Үгийг амьдралынхаа хамгийн чухал хэсэг болгоход өөрсдийгөө зориулдаггүй. 

Та юуны талаар бодож байгаадаа болгоомжтой ханд. Сайн зүйлүүдийн талаар илүү их бодох тусам, таны амьдрал улам бүр дээшлэх болно. Есүс Христ болон Түүний заасан зарчмуудын талаар илүү их бодох тусам, та улам л бүр Есүс шиг болж, сүнсний хувьд илүү хүчирхэг болно. Та өсөх зуураа, оюун санааны тулалдаандаа ялах болно. 

Эзэн Бурхан минь, Танд хүндлэлийг авчирдаг зүйлүүдийн талаар бодоход надад туслаач. Танаар болон Таны Үгээр илүү их цангах байдлыг миний амьдралд дүүргээч, тэгснээр миний хийж буй бүх зүйл амжилтанд хүрэх болно. Есүс Христийн нэрээр би залбирч байна. Амээн. 

Ѳдѳр 9Ѳдѳр 11

Энэ төлөвлөгөөний тухай

Оюун ухаан тулалдааны талбар, cүнслэг удирдамж

Энэхүү өдөр бүрийн талх нь уур уцаар, төөрөгдөл, буруутгал, айдас, эргэлзээ... гэх мэт нэрлээд дуусахааргүй зүйлүүдийг ялан дийлж гарах найдварыг төрүүлэхэд танд туслах болно. Эдгээр ухагдахуунууд нь таныг төөрөгдүүлж, худал хэлдэг дайсны чинь заль мэхийг олж мэдэхэд, сүйрэлд хүргэдэг бодлуудын хэв маягуудтай нүүр тулахад, бодлуудаа өөрчлөх явцад ялалтыг олж авахад, хүч чадлаа нэмэгдүүлж, урам зориг авахад болон хамгийн чухал нь бодол санааны тулалдаан бүртээ таныг ялалтанд хүрэхэд танд туслах..

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://tv.joycemeyer.org/mongolian/

Холбоотой төлөвлөгөө унших